Каннын кино наадам 2019: Шилдэг үс засалт ба нүүр будалт

Үргэлж үзэсгэлэнтэй

Анх 1939 онд үүсгэн байгуулагдаж байсан Каннын кино наадам нь өнөөг хүртэлх энэ олон жилийн хугацаанд дэгжин хэв маягаа нэг ч удаа алдаж байгаагүй, глэм төрхүүдээрээ алдартай арга хэмжээ билээ. А-зэрэглэлийн алдартнууд энэхүү арга хэмжээнд оролцохдоо хуучны Холливүүдээс санаа аван сонгодог төрх бүрдүүлэх дуртай бөгөөд нүүр будалт ба үс засалтын хувьд ч эрсдэл гаргалгүй уламжлалт гоо зүйг онцолдог юм. Энэ жил Эль Фэннингийн мөрөөдлийн цэцгэн титэм, Приянка Чопрагийн шинэлэг cat-eye контур, Белла Хадидын улаан өнгөөр дагнасан нүүр будалт зэрэг нь улаан хивсний гол чимэг боллоо.

Buro.Mongolia

2019-05-23, 12:00