Кайли Женнерийн дэлгүүр албан ёсоор нээгдлээ

Pop-up дэлгүүр

Косметикийн ертөнцийг эрчимтэйгээр байлдан дагуулж буй олны танил Кайли Женнер хоёр хоногийн өмнө pop-up буюу түр зуурын дэлгүүр нээж, олон мянган шүтэн бишрэгчдийг нэг доор цуглууллаа. Калифорни мужийн Калабасас хотод нээгдсэн энэхүү дэлгүүр нь уруулын будаг, нүдний тень, контур, харандаа гэх зэрэг Kylie Cosmetics маркийн гаргасан бүхий л бүтээгдэхүүнийг худалдаалах бөгөөд дэлгүүрийн бараа борлуулагдаж дуустал үйл ажиллагаагаа явуулах юм. Дэлгүүрт зөвхөн косметикийн бүтээгдэхүүн гэлтгүй мөн дотуур хувцас, хөвөн цамцнууд, ухаалаг утасны акесуарууд зэрэг бусад эд зүйлс тавигдах гэнэ.

Дэлгүүрийн дотор заслыг гаргахдаа Кайли өөрийн хамгийн анхны бүтээгдэхүүн болох алдарт уруулын будгийн "Lip Kit"-ийг ашиглан бүхэл бүтэн хана босгож, шүтэн бишрэгчидээ алмайруулаад авлаа. Өнгө өнгөөр дэс дараалалтай өрөгдсөн уруулын будгийн багцнууд үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа.

Кайли Женнерийн pop-up дэлгүүр тун удахгүй бүх бараагаа борлуулж, үүд хаалгаа хаах төлөвтэй байгаа тул залуу бизнес хатагтайн косметикийг олж авахыг хүссэн нэгэн нь The Kylie Jenner Shop вебсайтаас худалдан авалт хийгээрэй.

that's so weird, this is exactly how people react when I enter the mall too #KyliePopUpShop pic.twitter.com/uVRRFXzToT

— Sara Tan (@saratan) December 10, 2016

Ө.Тодгэрэл

2016-12-11, 13:00