Клоуи Кардашьян илүүдэл жинтэй тэмцэхэд тусална

Өшөө авалт

Телевизийн од Клоуи Кардашьян өөрийн гэсэн фитнес нэвтрүүлэг гаргах гэж байна

Ким Кардашьяны бага дүүгийн шинэ телевизийн шоу "Revenge Body with Khloe Kardashian" буюу "Биений өшөө авалт" гэх нэртэйгээр тун удахгүй цацагдах гэж байна. Уг шоунд Клоуи 17 оролцогчдод бие галбираа өөрчилж, өөрийгөө бүрэн хувиргахад туслах гэнэ. "Би багаасаа л илүүдэл жинтэй байсан. Сэтгэлээр унаж, стрессдэх үедээ юм идэх дуртай байлаа. Эцэст нь би өөрийнхөө бүх энергийг эерэг ба эрүүл зүйл рүү чиглүүлэхээр шийдсэн. Ингэснээр би дасгал хийх дуртай болж, илүүдэл жинтэй бодитоор тэмцэж эхэлсэн. Одоо харин би та бүгдийн бие галбирыг өөрчлөх болно. Үүний үр дүнд та бодож байснаасаа ч илүү их зүйл хийх чадна. Таны үзэн ядагчдыг хөдөлгөх хүч болгон хувиргацгаая" хэмээн Клоуи шоуны анхны трейлерт ярьлаа.

Шинэхэн нэвтрүүлгийн эхний анги нэгдүгээр сарын 12-нд E! сувгаар цацагдана.

 

I have worked soooo hard on Revenge Body!! I can't wait for you guys to meet these amazing people! Their journeys are incredible! Proud!!

— Khloé (@khloekardashian) November 15, 2016

Buro.Mongolia

2016-11-18, 14:00