Улирал солигдох үед арьсаа хэрхэн арчлах вэ?
NIVEA Creme, Арьсанд тайвшрал өгөх бяцхан ид шид
Хаврын урь орж, урин дулаан цаг хаяанд иржээ. Гэвч арьс тань нэг л ядарсан, илүү их анхаарал хүсэж байгаа мэт санагдаж байна уу? Ялангуяа хаврын эхэн сарууд бол урт өвлийн дараах арьсанд хамгийн эмзэг мөч байдаг. Хүйтэн салхи, хуурай агаар, халаалттай орчин гээд арьс өвлийн турш багагүй сорилтыг давж гарсан. Иймээс энэ үед чийгээ амархан алдаж, таталдаж, улайж, мэдрэмтгий болох нь элбэг. Энгийн тос түрхсэн ч хангалтгүй мэт санагдах үе цөөнгүй тохиолддог.
Учир нь яг энэ шилжилтийн мөчид арьсанд дан ганц чийгшил бус, тайвшрал, хамгаалалт, халамж хэрэгтэй болдог. Хэрэв арьс таталдаж, эвгүй оргих нь хэвээр, улайж хуурайших нь амархан, түрхсэн бүтээгдэхүүн хурдан шингээд алга болчих шиг санагдаж байвал таны арьсыг гүн чийгшүүлж, тайвшруулах нэгэн сонгодог бүтээгдэхүүнийг танилцуулъя.
NIVEA Creme, Арьсанд тайвшрал өгөх бяцхан ид шид
Зуун жилийн турш хайрлагдсан цэнхэр хайрцагт арьс арчилгааны бүтээгдэхүүн бол NIVEA Creme. Магадгүй таны ээж, эмээ эсвэл үүнийг уншиж буй уншигч та танил зөөлөн үнэртэй, өтгөн баялаг бүтэцтэй энэхүү тосыг хэрэглэж байсан нь лавтай болов уу.
Nivea Creme нь арьсыг гүн чийгшүүлж, чийгийг удаан хадгалан, хуурайшилт таталтыг зөөлнөөр намдааж, арьсны хамгаалалтын давхаргыг дэмжинэ. Мөн өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой төдийгүй нүүр, гар, бие гээд аль ч хэсэгт түрхэж болдгоороо онцлог. Ингээд нас, хүйс, арьсны онцлог үл харгалзан хэрэглэж болох энгийн атлаа үр дүнтэй тосыг илүү ухаалгаар хэрэглэх 5 жижиг нууцыг хэлж өгье.
1. Шүршүүрээс гарсны дараа эсвэл нүүрээ угаасны дараа бага зэрэг чийгтэй арьс дээрээ түрхвэл чийгийг “түгжиж”, арьсыг булбарай болгоно.
2. Унтахын өмнө хуурайшсан хэсэгтээ арай өтгөн түрхээд орхивол өглөө сэрэхэд арьс илүү зөөлөн болсон байдаг.
3. Хэт хуурайшсан үед будалт жигд бус, барзайж байвал маш нимгэн давхаргаар түрхэхэд арьсны гадаргуу булбарай зөөлөн болж, бараг л будаагүй мэт цэвэрхэн төрхийг үүсгэж чадна.
4. Үнэртэй ус цацахаасаа өмнө бугуй, хүзүү, чихний ар, тохойн нугалаас зэрэг судасны цэгүүдэд нимгэн түрхвэл үнэртэн тань илүү удаан арьс дээр тань тогтоно.
5. Хөмсөг хэлбэрээ барихгүй үед маш бага хэмжээгээр авч, сойзоор жигд тараан самнахад байгалийн гялалзсан, цэгцтэй төрх бий болдог.
NIVEA Creme - Арьсанд тань хайр түгээх бяцхан ид шид.
Албан ёсны дистрибьютер: “Нано Интернэйшнл” ХХК
Facebook: Nivea Mongolia
Instagram: @niveamongolia
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт