Японы үс арчилгааны Tsubaki брэнд Монголд албан ёсны нээлтээ хийлээ
Шинэчлэгдсэн савлагаа, шинэ найрлага
Японы 150 жилийн түүхт дэлхийн гоо сайхны тэргүүлэгч Shiseido группийн Tsubaki үс арчилгааны брэнд нь анх 2006 онд үүсгэн байгуулагдаж байсан билээ. Нийт 20 гаруй жилийн хугацаанд олон улсын хэрэглэгчдийн итгэлийг хүлээж, үс арчилгааны салбарт чанар, үр дүн, тансаг мэдрэмжийг бий болгосоор ирсэн энэхүү брэнд нь энэ жил буюу 2025 онд шинэ савлагаа, шинэчлэгдсэн найрлага, шинэ өнгө төрхтэйгөөр Монгол хэрэглэгчдийн гарт албан ёсоор хүрч эхэллээ.
Tsubaki гэдэг нь япон хэлээр камелиа хэмээх цэцгийн нэрийг хэлж байгаа бөгөөд камелиа цэцэг нь Японы уламжлалт гоо сайхны хамгийн том төлөөлөл, гол орц найрлага гэгддэг. Тухайлбал, далайн эргийн бүс нутгаар ургадаг энэхүү цэцэг нь наймаас арван жилийн хугацаанд нэг дэлгэрдэг ба хамгийн хүйтэн улиралд ч үзэсгэлэнтэйгээр цэцэглэж, 50 гаруй жилийн турш амьдардаг учир мөнхийн гоо сайхны бэлгэдэл хэмээн нэрлэгддэг. Мөн Tsubaki брэндийн бусдаас ялгарах хамгийн том онцлог бол камелиа цэцгийн тосны найрлага. Тус цэцгийн тос нь бусад ижил төрлийн тоснуудтай харьцуулахад өөртөө хамгийн их омега-9 найрлагыг агуулсан байдаг тул үсэнд шингэх, тогтох бүтэц нь илүү удаан байдаг аж.
Шинэ савлагаа, шинэчлэгдсэн найрлага бүхий Tsubaki брэндийн бүтээгдэхүүнүүд нь богино хугацаанд үсний бүх асуудлыг шийдэх баялаг орцтойн зэрэгцээ дэвшилтэт технологийн дагуу бүтээгдсэн гэдгээрээ давуу талтай. Иймд хэрэглэгчид заавал мэргэжлийн салон орох шаардлагагүйгээр гэртээ үсээ эрүүл, торгомсог болгох боломжтой юм. Ингээд Tsubaki брэндийн шинэчлэгдсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
Premium Moist & Repair
Үсний гүнд нь хүртэл тэжээл өгч, 72 цагийн турш гялалзсан, хөвсгөр байдлыг хадгалж, 24 цагийн турш тасралтгүй чийгшүүлнэ.
Premium Ex Hair Fall Care & Repair
Үс уналтыг тав дахин багасгах үйлчилгээтэй. Үсний угийг бэхжүүлэн гэмтсэн үсийг нөхөн сэргээж хөвсгөр, зөөлөн болгох ба 10 хоногийн турш хэрэглэхэд үс мэдэгдэхүйц өтгөн, эрүүл болдог гэдэг нь туршилтаар баталгаажсан.
Premium Volume & Repair
Үсийг хөвсийлгөх, нөхөн сэргээх үйлчилгээтэй ба 72 цагийн турш гялалзсан байдлыг хадгалж, 100 цагийн турш үсний намирсан, торгомсог байдлыг хадгална.
Premium Ex Damage Care & Repair
Үсний угаас үзүүр хүртэлх бүх төрлийн гэмтлийг эмчилж, үсний ширхэг бүрд хүрч үйлчилдэг. Мөн 72 цагийн турш үсийг тэжээлээр хангана.
Tsubaki Mongolia
Утас: 7272 7777
Facebook: Tsubaki Mongolia
Instagram: @tsubaki.mongolia
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт