Бороотой өдрүүдэд хэрхэн үснийхээ хэлбэрийг хадгалж үлдэх вэ: Шилдэг 6 спрей

Ойрын өдрүүдэд хэрэг болох бүтээгдэхүүнүүд

John Frieda брэндийн үс шулуун болгодог спрей

Frizz-Ease 3 Day Straight, John Frieda

Долгионтой болон буржгар үсэнд зориулагдсан энэхүү спрей нь зөвхөн үсний индүүтэй хослуулан хэрэглэсэн үед л үр дүнгээ өгдөг. Энэ бүтээгдэхүүн нь үсийг халуун хэмээс хамгаалж, чийгтэй цаг агаарт шулуун хэвээр нь барьдаг. Ихэнх хүмүүс уг бүтээгдэхүүний үр дүнг үсний кератин химитэй адилтган, сэтгэл хангалуун байдаг.

Wella Professionals брэндийн үс хэлбэржүүлэгч спрей



Источник: https://www.buro247.ru/beauty/hair/6-sep-2017-the-best-hair-sprays-for-wet-weather.html

Flexible Finish EIMI, Wella Professionals

Энэхүү олон талын ач тустай спрей нь үсийг нарны хортой туяа ба хэлбэржүүлэгч төхөөрөмжийн халуун хэмээс хамгаалж, үсний хэлбэрийг хадгалахын зэрэгцээ зөөлөн, уян хатан хэвээр үлдээдэг. Ихэнх бүтээгдэхүүнүүдтэй харьцуулбал энэ нь үсэнд хүнд мэдрэмж өгч, ширхгүүдийг хооронд нь наалдуулдаггүй давуу талтай.

R+Co брэндийн үсийг цахилгаанжихаас сэргийлдэг спрей

FOIL Frizz + Static Control Spray, R+Co

Эфирийн тос ба амин дэмүүд дээр суурилсан энэ бүтээгдэхүүн нь маш хөнгөн, хуурай бүтэцтэй. Энэ спрей нь үсийг зөөлрүүлж, бага зэрэг тэнийлгэж, цахилгаанжихаас сэргийлдэг юм. Бүтээгдэхүүнийг хуурай агаартай намар-өвлийн улиралд хэрэглэвэл илүү тохиромжтой.

L'Oréal Professionnel брэндийн үсийг хэлбэржүүлж, чийгээс хамгаалдаг спрей

Tecni.ART Fix Anti-Frizz, L'Oréal Professionnel

Энэхүү спрей нь маш олон төрлийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг. Тодруулбал үсний угийг босгох, хэлбэржүүлэх, сэгсгэр үсийг гөлийлгөх, нарнаас хамгаалах, гялалзуулах гэх зэрэг үйлдлүүдийг ганцхан бүтээгдэхүүн хариуцан хийх болно.

Davines брэндийн үл үзэгдэгч лак

Invisible No Gas Spray, Davines

Наалдамтгай мэдрэмж төрүүлдэггүй, хуурай бөгөөд хөнгөн бүтэцтэй энэ лак нь ямар ч төрлийн үсийг гялалзуулж, хэлбэржүүлэх чадвартай. Бүтээгдэхүүн олон бичил хэсгүүдэд хуваагдан шүршигддэг тул үүнийг үсээ засахынхаа өмнө эсвэл дараа нь, хэзээ ч хамаагүй хэрэглэж болно.

Oribe брэндийн үс хэлбэржүүлэгч спрей

Impermeable Anti-Humidity Spray, Oribe

Чийгтэй цаг агаарт тусгайлан зориулагдсан спрей. Бүтээгдэхүүний найрлагад сульферолийн ацетат ба ретинолын комплекс орсон тул энэ спрей нь үсийг чөлөөт радикалуудаас хамгаалж, амин дэмээр баяжуулж, илүү хөвсгөр бөгөөд өтгөн болоход тусална.

Buro.Mongolia

2017-09-07, 14:00