Бьюти-шоппинг: Шилдэг 16 хайлайтер

Тослог, хуурай ба шингэн хувилбарууд

Chanel брэндийн Baume Essentiel стик хэлбэрийн хайлайтер

Тослог атлаа маш хөнгөн бүтэцтэй энэхүү стик нь гэрэлтсэн, чийглэг эффект бий болгоно. Матт арьсан дээр маш гоёмсог харагддаг.


Givenchy брэндийн Teint Couture Radiant Drop шингэн хайлайтер

Маш хөнгөн бүтэцтэй тул нүүр будалтан дээрээ давхарлан түрхэж, эсвэл суурь кремтэйгээ хольж хэрэглэж болно.


Shu Uemura брэндийн Glow Creator праймер-хайлайтер

Энэ бүтээгдэхүүнийг нүүр будалт хийхээсээ өмнө праймер байдлаар ашиглавал зохистой. Ингэснээр арьс гөлгөр, нэгэн жигд гадаргуутай болж, түрхсэний дараа дотроосоо гэрэлтэх болно.


Giorgio Armani брэндийн Neo Nude хайлайтер

Багахан хэмжээний гялалзсан туяа бий болгохыг хүсвэл энэ хайлайтер төгс сонголт болно. Бүтцийн хувьд хагас гэрэлтсэн бөгөөд маш хөнгөн.


Kiko Milano брэндийн Radiant Touch стик хэлбэрийн хайлайтер

Зөөлөн тослог бүтэцтэй, маш жижиг гялалзсан ширхгүүдтэй энэ стик нь арьсыг эрүүл болгон харагдуулж, дотроос нь гэрэлтүүлнэ.


YSL брэндийн Touche Eclat Glow Shot шингэн хайлайтер

Бүтцийн хувьд нягтшил сайтай тул маш бага хэмжээгээр түрхэх хэрэгтэй. Хүсвэл суурь кремтэйгээ хольж хэрэглэж болно.


Make Up For Ever брэндийн Ultra HD Soft Light шингэн хайлайтер

Энэ хайлайтер нь зураг авалтад зориулагдсан тул найрлагадаа арьсны харагдах байдлыг дээшлүүлэх зориулалттай тусгай орц агуулдаг байгаа. Уг бүтээгдэхүүнийг суурь кремтэйгээ хольж хэрэглэвэл илүү үр дүнтэй.


NARS брэндийн Highlighting Powder пудр-хайлайтер

Торгомсог бүтэцтэй энэхүү нунтаг хэлбэрийн хайлайтер нь арьсанд хурдан бөгөөд гүн уусаж өгдөг давуу талтай. Гялалзсан ширхгүүд нь маш жижиг тул байгалийн гэрэлтсэн эффект бий болно.


Estée Lauder брэндийн Perfectionist пудр-хайлайтер

Нүүр будалтынхаа эцсийн шат болгон хэрэглэх зориулалттай энэ хайлайтер нь арьсыг мэдэгдэхүйц хэмжээнд гөлгөр, гэрэлтсэн болгоно.


Becca брэндийн Skin Perfector гялалзуулагчтай пудр

Энэхүү пудр нь арьсан дээр маш нимгэн түрхэгддэг хэдий ч анзаарагдахуйц гялалзсан эффект бий болгодог. Нийт 10 өнгийн сонголттой тул хүн бүр өөрийн арьсанд тохирсон хувилбарыг олох боломжтой.


Benefit брэндийн High Beam шингэн хайлайтер

Энэ хайлайтерыг багс ашиглан түрхвэл зохистой. Эцсийн дунд сувдан туяатай хөнгөн гялбаа бий болно.


M.A.C брэндийн Extra Dimension Skin Fetish гялалзсан эффекттэй пудр

Илүү хүчтэй, анхаарал татам гялалзсан эффект бий болгохыг хүссэн хүмүүст энэ хайлайтерыг санал болгож байна.


Bobbi Brown брэндийн Highlighting Powder пудр

Мөнгөлөг туяатай, өтгөн бүтэцтэй пудр-хайлайтер. Байгалийн гялбаа үүсгэхийн тулд арьсандаа маш хөнгөн байдлаар түрхэх хэрэгтэй. Уг бүтээгдэхүүнийг мөн тенийн оронд хэрэглэж болно.


Fenty Beauty брэндийн Match Stix стик хэлбэрийн хайлайтер

Рианнагийн брэндийн хит бүтээгдэхүүнүүдийн нэг. Хөнгөн, хагас гэрэлтсэн бүтэцтэй энэ хайлайтер нь бүдэг хөх ягаан, жүржийн улбар шар ба алтлаг гэсэн гурван өнгийн сонголттой байгаа.


Urban Decay брэндийн Naked Illuminated гялалзсан пудр

Энэ пудрийг хоёр давхарлаж түрхсэн ч үл мэдэгдэх хөнгөн гялбаа үүснэ. Тиймээс байгалийн төрхөд дуртай, арьсаа үл ялиг гялалзуулахыг хүссэн хүмүүс энэ сонголтыг хийж болох юм.


Hourglass брэндийн Ambient Lighting хайлайтерын иж бүрдэл

Нийт гурван өнгийн хайлайтераас бүрэх энэхүү иж бүрдэл нь торгомсог бүтэцтэй тул арьсыг гөлгөр болгодог давуу талтай.

 

Buro.Mongolia

2019-05-23, 13:10