Нүүр цэвэрлэх зориулалттай шилдэг цаасан алчуурууд

Будаг арилгах, арьс чийгшүүлэх цаасан алчуурууд

Bakel брэндийн арьс шинэчилдэг цаасан алчуур

Хөгшрөлтийн эсрэг эффект үзүүлдэг, хоёр үе шат бүхий энэхүү бүтээгдэхүүн нь дотроо хоёр төрлийн цаасан алчуур агуулна. Нэг нь арьсыг шинэчилдэг хүчлээр баяжуулагдсан бол, нөгөөх нь арьсны ph тэнцвэрийг сэргээх үүрэгтэй цэвэрлэгч цаас юм. Цаасан алчууранд агуулагдах хүчлийн хэмжээ хэвийн тул арьс хуурайших, цочрох асуудал үүсэхгүй. Уг бүтээгдэхүүнийг оройн цагаар ашиглавал илүү үр дүнтэй байх болно.

Kiko Milano брэндийн арьс гуужуулдаг цаасан алчуур

Анхилуун зөөлөн үнэртэй уг цаасан алчуур нь арьсыг зөөлрүүлж, гуужуулах үүрэгтэй вантенол ба хүчлүүдээр баялаг. Энэ цаасан алчуур нь мөн хоёр талтай учир эхлээд бага зэрэг товгор бүтэцтэй талаар нь арьсаа арчиж, дараагаар нь зөөлөн бүтэцтэй талаар нь тэжээл өгөх хэрэгтэй.

Holika Holika брэндийн будаг арилгадаг цаасан алчуур

Хамгийн тогтоц сайтай будгийг хүртэл асуудалгүй арилгадаг энэ цаасан алчуур нь дотроо чидун жимсний тос агуулснаар косметик бүтээгдэхүүнийг уусгадаг юм. Уг цаасан алчуурын найрлагад мөн шалфей ургамал, алтан товч цэцэг, пантенол ба нимбэгийн хүчил ордог бөгөөд эдгээр нь арьсыг гуужуулах үүргийг гүйцэтгэдэг байна.

Skyn Iceland брэндийн будаг арилгадаг цаасан алчуур

Энэ бол орчин үеийн зах зээл дээр борлуулагдаж байгаа хамгийн өвөрмөц цаасан алчууруудын нэг юм. Уг бүтээгдэхүүнийг "идэвхжүүлэхийн" тулд алчуурын хоёр өнцгийг хооронд нь үрэх хэрэгтэй. Үрэлтийн үр дүнд үүссэн хөөс арьсыг зөөлөн цэвэрлэж, шаардлагатай чийгшлийг өгнө. Энэхүү цаасан алчуурын найрлагад Исландын мөсөн голын ус, наргил самрын тос, өргөст хэмх болон ургамлын ханд ордог байгаа.

Clinique брэндийн арьс цэвэрлэдэг цаасан алчуур

Энэхүү нүүрний арьсыг цэвэрлэхэд зориулагдсан универсал цаасан алчуур нь тоникийг орлуулж чадна. Бага зэрэг товгор бүтцийнхээ ачаар арьсыг гуужуулж, үрэвслийг хатаана. Уг бүтээгдэхүүний найрлагад спирт ордог тул эмзэг арьстай хүмүүс болгоомжлоорой.

Klorane брэндийн тайвшруулдаг цаасан алчуур

Хөнгөн будгийг арилгаж, арьсыг тайвшруулах үүрэгтэй энэ бүтээгдэхүүн нь зэс цэцгийн усаар баяжуулагдсан юм. Арьс хамгийн нимгэн байдаг нүдний орчин тойрныг хүртэл энэ цаасан алчуураар арчиж болно. Энэ нь мөн ашигласны дараа аливаа үлдэгдэл үлдээдэггүй, арьсыг гүн цэвэрлэдэг давуу талтай учир мэргэжлийн нүүр хувиргагчид дунд эрэлт ихтэй байдаг байгаа.

Buro.Mongolia

2017-08-21, 16:00

  • Зураг: