Мода эргэдэг: 90-ээд оны гялалзсан эффекттэй уруул

Уруул сайхан бол зүс сайхан

Хэдий одоогоор гоо сайхны салбарт natural харагдах нүүр будалт ноёрхож байгаа ч тод, өнгөлөг будалтын техникүүд мөн эрэлт ихтэй байна. Жишээ нь, 1960-аад онд зонхилж байсан график дүрслэлтэй контур, 70-аад оныг санагдуулам гранж будалтууд, мөн 90-ээд онд давамгайлж байсан “frosted lips” будалт яг одоо мейкап артистуудын анхаарлын төвд байгаа юм. Харин эдгээр техникүүдээс бидний хамгийн их анхаарлыг татсан нь “frosted lips” буюу уруулыг мөс шиг гялтганасан эффекттэй болгох техник билээ. Тус аргыг Кейт Мосс, Наоми Кэмпбелл, Памела Андерсон нар хэрэгжүүлдэг байсныг та санаж байгаа биз ээ.


@zendaya
@carolagmakeup

Саяхныг хүртэл энэхүү будалт нь хэт хоцрогдсонд тооцогдож байсан бол алдартнууд улаан хивсний ёслолд оролцохдоо уруулаа нүд гялбам гялтганасан будгаар будаж, Instagram болон TikTok хэрэглэгчид ч тус аргыг тушсаар байна. Frosted lips техникийг ашиглан уруулаа будахын тулд матт бүтэцтэй будган дээр гялалзсан уруул өнгөлөгч түрхэхэд л хангалттай юм. Тус будалтыг туршиж үзэхээр шийдсэн бол уруулын будгаас гадна хөнгөн суурь крем тавьж, хайлайтер түрхээрэй. Харин уруулын будгийн өнгөө сонгохдоо 2000-аад оны гол өнгө болох тод ягаан, гранж хэв маягийн хүрэн бор, мөн мөнхийн классик улаан зэрэг хүссэн өнгөнүүдээс сонголтоо хийж болно. Санаа авахыг хүсвэл Зендея, Хейли Бибер, Жорджия Мэй Жаггер зэрэг алдартнуудыг анхааралдаа авахыг зөвлөж байна.

@lilly_keys
@hoskelsa
@ash_kholm
@iwantalexx

Санал болгох бүтээгдэхүүнүүд

Gucci, Rouge À Lèvres Mat Matte Lipstick
NYX, Lip Lingerie Glitter
Mac, Frost Lipstick
LA Girl, Glitter Magic Shimmer Shifting Lip Color

Buro.Mongolia

2022-09-02, 15:23