Яг одоо дэлхийн улс орнуудад ямар гоо сайхны чиг хандлага ноёрхож байна вэ

Шведийн байгалийн дүр төрхөөс эхлээд Дорнын тод өнгийн будалт хүртэл

Өмнөд Солонгос

Өмнөд Солонгост байгалийн нүүр будалт ноёрхсоор байна. Энэ улс нь олон жилийн турш гоо сайхны салбараараа дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд эмэгтэйчүүд нь гоо үзэсгэлэндээ өндөр ач холбогдол өгдөг уламжлалтай. Өмнөд Солонгосын хамгийн гол чиг хандлага бол чийгшил сайтай, гэрэлтсэн арьс юм. Харин энэхүү зорилгод хүрэхийн тулд өмнөд солонгосчууд кушон, BB- ба CC- суурь крем болон хацар өнгөлөгч түлхүү хэрэглэдэг байгаа.

A Detacher


Япон


Японд яг одоогийн байдлаар хацар өнгөлөгчийн давлагаа өрнөж байна. Бүсгүйчүүд илүү залуу бас эрүүл арьстай харагдахыг хүсч, цайвар ягаан өнгийн хүйтэн туяатай сонгодог хацар өнгөлөгчийг маш ихээр хэрэглэж байна. Япончууд ихэвчлэн хацар өнгөлөгчийг хацрын дээд хэсэг болон дээд зовхиндоо түрхдэг байгаа. Уг улсын залуу охид түүнчлэн хиймэл үс ба этгээд өнгийн линз зүүж, туршилт хийх дуртай билээ.

A Detacher


Тайланд


YouTube-ийн алдарт влог хөтлөгч Мишель Фаны хэлж буйгаар тайланд бүсгүйчүүдийн нүүр будалтад тод хөмсөг, цагаан арьс ба бараг неон туяатай гэмээр тод өнгийн уруул зонхилж байгаа гэнэ.

Nina Ricci


Франц

Франц болон ихэнх Европын орнуудад нүүр будалт тийм ч чухал ач холбогдолтой биш юм. Тэдний хувьд ердөө сормуусаа будаж, уруулаа улаан туяатай өнгөөр тодруулахад л хангалттай байдаг. Тэр ч байтугай тэд уруулаа будахдаа уруулынхаа хүрээг нягт баримтлалгүйгээр, будгаа нимгэн түрхэх дуртай. Харин үс засалтын хувьд гэвэл франц бүсгүйчүүд үсээ задгай тавьж, эсвэл замбараагүй байдлаар сул овоолон боохыг илүүд үздэг.

David Dixon


Итали

Олны дунд тархсан хэвшмэл ойлголтын дагуу итали бүсгүйчүүдийн нүүр будалт бүх хэсэгтээ нэгэн жигд бөгөөд тод байдаг. Гэхдээ орчин үеийн италичуудын хувьд улаан туяатай уруулын будаг байхад л хангалттай болсон. Тэд мөн хааяа контур зурж, хиймэл сормуус хийлгэдэг. Dolce & Gabbana брэндийн загварын шоу дээр үзэгдэх моделиуд маш тод дүр төрхтэй байдаг ч, үнэндээ бодит амьдрал дээр тэд илүү энгийн будалт сонгодог билээ.

Dolce And Gabbana

Швед

Швед улсад эмэгтэйчүүд нь аль болох бага будаг хэрэглэж, байгалийн дүр төрхөө тодотгодог. Тэд уруулаа хүртэл бага зэрэг саарал туяатай nude өнгөнүүдээр буддаг байгаа.

Malorie Urbanovitch


Энэтхэг

Энэтхэг бүсгүйчүүдийн хувьд тод уруулын будаг, гүн смоки будалт, муур хэлбэрийн өргөн контур, алтлаг туяатай нүдний тень зэрэг нь нүүр будалтын нэн чухал элементүүд юм.

Swarovski

Арабын Нэгдсэн Эмират Улс

Дорнын хэв маягтай нүүр будалтыг Худа Каттаны хувийн блогоос олж харах боломжтой. Дорнын дүр төрхийг мөн томоохон дизайнерууд загварын шоундаа онцлох нь элбэг. Энэхүү нүүр будалтын хамгийн гол элемент нь нүдний дотор булангаас эхлээд чамархай хүртэл үргэлжлэх муур хэлбэрийн нарийн контур юм. Дорнын бүсгүйчүүд түүнчлэн өдөр тутмын нүүр будалтдаа тод өнгийн тень хэрэглэх дуртай байдаг.

Chanel

Buro.Mongolia

2017-09-25, 16:00