Амстердам дахь Ван Гогийн музей хулгайлагдсан бүтээлүүдээ буцаан авч байна

14 жилийн дараа

Анх 2002 онд хулгайлагдсан "Veiw of the Sea at Scheveningen" (1882), "Old Church Tower at Nuenen" (1884-1885) нэртэй бүтээлүүдийг Амстердам дахь Ван Гогийн музейд эргүүлэн олгож байна. Эдгээр бүтээлүүд нь Италийн цагдаа нарын 2016 онд хийсэн амжилттай ажиллагааны үр дүнд ийнхүү музейн тогтмол үзэсгэлэнд эргэн иржээ.

"Old Church Tower at Nuenen" (1884-1885)

Найруулагч Винсент Вервей энэ үйл явдлаас сэдэвлэсэн баримтат кино бүтээж байгаа юм. Кинонд Ван Гогийн бүтээлүүдийг хулгайлсан Голландын рецидив гэмт хэрэгтэн Октав Дарем өөрөө энэхүү хэргийн талаар өгүүлэх болно. Улмаар хэрэг үйлдсэн гэмт хэрэгтний өнцгөөс харуулж байгаа баримтат кино бүтээгдэж буй анхны тохиолдол болж байгаа юм. Тэгэхдээ музейн эрхлэгч Аксель Рюгер энэхүү баримтат киноны тухай сөрөг хандлагатай байна. Учир нь түүний үзэж буйгаар бол Дарем хийсэн хэрэгтээ огт гэмшээгүй ба зүгээр л анхаарлын төвд байх хүсэлтэй байгаа гэнэ.

Buro.Mongolia

2017-03-22, 15:00

  • Зураг: