Францын Лион хотноо Йоко Оногийн анхны ретроспектив гарна

Yoko Ono: Lumière

Йоко Оно бүхий л амьдралынхаа туршид урлаг соёлын салбарт ихийг хийж бүтээсэн. Зураач, хөгжимчин, зохиолч гээд тэр шинэ бүтээл бүрээ өөр төрлөөр хийж, урлагийн олон талбарт үргэлжлүүлэн ажилласаар байна

Нью-Йорк дахь MoMA музейд нээгдсэн Йоко Оногийн үзэсгэлэн өндөрлөж амжаагүй байгаа.  Тэгтэл удахгүй Францад түүний ретроспектив буюу амьдралынхаа турш бүтээсэн бүх л урлагийн бүтээлүүдийн дээжийг дэлгэнэ. Yoko Ono: Lumière нэртэй энэхүү үзэсгэлэн Лион хотын Орчин үеийн урлагийн музейд гарах аж.

Йоко Оногийн анхны ретроспектив нь 1950-иад оны дунд үеэс өнөөг хүртэл олон арван жилийн турш хийсэн бүтээлээс танилцуулах юм. Ингэснээр зочдод зураачийн уран бүтээлийн замналыг нэг дор үзэх алтан боломж нээгдэнэ. Дээр нь түүний бүтээлүүдэд тусгалаа олсон хүрээлэн буй орчны өөрчлөлт, хүнтэй холбогдох уялдаа холбооны олон төрлийн илэрхийллийг үзэж танилцах боломжтой. Үүнд Йоко Оногийн бүтээсэн зоригтой үзүүлбэр, хөгжим, уран зохиол болон уран баримлын ажлууд багтсан байгаа. 

Yoko Ono: Lumière үзэсгэлэн 2016 оны гуравдугаар сарын 9-нөөс долдугаар сарын 10-ны хооронд нээгдэнэ.

Б.Амина

2015-11-03, 17:00

  • Зураг: