Олон нийтийн сүлжээ 1990-ээд онд байсан бол хэрхэн харагдах вэ?

“Re:Birth”

График дизайнер Томас Оливье “Re:Birth” нэртэй цувралаараа дамжуулан олон нийтийн сүлжээ болон бусад хэрэглээний программуудыг 1990 оны хэв маягт оруулан дүрсэлжээ. Ингэхдээ Spotify аппыг хуурцаг тоглуулагч хэлбэрт оруулсан бол, Instagram олон нийтийн сүлжээг гэрэл зургийн аппаратаар төлөөлүүлжээ. Томас Оливьегийн уг цуврал интернет орчин үүсэхээс өмнөх амьдралын хэв маяг, аж байдлыг харуулах зорилготой юм.

Франц улсаас гаралтай Томас Оливье 10 гаруй жилийн хугацаанд график дизайны салбарт ажиллаж байгаа бөгөөд Netflix, Beats By Dre, Nespresso зэрэг компаниудтай хамтран олон сонирхолтой төслүүдийг хэрэгжүүлсэн билээ. Хэрэв та орчин тойрноо өөр өнцгөөс харахыг хүсвэл түүний хуудсаар зочлоод үзээрэй.

 

 

Buro.Mongolia

2018-11-07, 12:15

  • Зураг: