Шархадсан газар дэлхий: Хажимэ Ёшида+Ёшихиро Микамигийн газрын урлаг

Японы соёлд газар дэлхийг амьтай хэмээн хүндэлдэг заншилтай бөгөөд үүнээс сэдэвлэн архитектур дизайны Hajime Yoshida Architecture фирм болон уран бүтээлч Ёшихиро Миками нар хамтран "Би Төрсөн" нэртэй уран бүтээлийг Япон улсын Роккосан хотноо зохиогдож буй "Рокко урлагтай учрав 2019" үзэсгэлэнд зориулан хийжээ.

Ёшихиро Миками шарх мэт урт хэлбэрээр газар ухаж түүнийгээ улаанаар будан газар дэлхий шархадсан мэт дүр зураг бий болгосон байлаа. Мөн зориулалтын суурилуулсан шатаар бүтээлийн дотогш орон толгой хүртэл гүнзгий ухсан орон зайд зогсох боломжтой бөгөөд үзэгчид хүрээлэн буй орчноо шинэ, газар дэлхийтэй илүү ойр өнцгөөс харах болно. Энэ өвөрмөц өнцгөөс харахад хүн болон дэлхийн холбоог илүү ихээр мэдрэх болно хэмээн Ёшихиро Миками тайлбарлажээ.

Buro.Mongolia

2019-10-30, 13:05

  • Зураг: