Ай Вэйвэй дурсамж ном гаргана

2017 онд

Хятад уран бүтээлч Ай Вэйвэй 2017 онд худалдаанд гарах өөрийн намтараа бичиж байна

Ай Вэйвэй олон нийтэд өөрийнхөө тухай, өнгөрсөн үе, гэр бүлийнхээ талаар ярихаар шийджээ. Номонд мэдээж засгийн газраа эсэргүйцэхээс айгаагүй Ай Вэйвэйн аав, Хятадын алдарт яруу найрагч Ай Цины тухай ч дурдагдана. Ай ВэйВэй болон түүний аав үг хэлэх эрх чөлөөний тэмцлээрээ олонд танигдсан билээ. Жишээ нь тэр "Бүгдийн дурсамжийг үгүй хийх засгийн газрын байнгын оролдлого нь дарангуйллын түүх юм" гэж нэгэн ярилцлагадаа мэдэгдэж байлаа.
Тэгвэл одоо түүний дурсамж ном гарах гэж байна. Номыг АНУ-ын Crown гэх хэвлэлийн компани олон нийтийн хүртээл болгохоор ажиллаж байгаа бөгөөд 2017 онд худалдаанд гарна.

 

 

Б.Амина

2015-10-19, 10:00

  • Зураг: