Каннын кино наадамд оролцох уран бүтээлийн жагсаалт гарлаа

69 дэх удаагийн

Удахгүй болох 69 дэх удаагийн Каннын кино наадамд оролцох киноны албан ёсны жагсаалт гарчээ

Энэ удаагийн кино наадмыг Вуди Аллены Café Society кино нээх болсон билээ. Үүнээс гадна кино наадмын өрсөлдөгчдийн жагсаалтад Педро Альмодоварын Julieta болон жүжигчин Шон Пенны найруулсан, гол дүрийн жүжигчдийн бүрэлдэхүүнд Шарлиз Терон багтсан The Last Face кино орсон байна. Мөн Оливье Ассайасын Personal Shopper, Андреа Арнольдын American Honey, Жан-Пьер, Люк Дарденн нарын La Fille Inconnue, Пол Верховен найруулж гол дүрд нь Изабель Юппер тоглосон Elle болон бусад уран бүтээлчдийн бүтээлүүд өрсөлдөхөөр болжээ.

69 дэх удаагийн Каннын кино наадамд өрсөлдөх уран бүтээлийн бүрэн жагсаалттай тэдний албан ёсны хуудаснаас танилцаарай.

Café Society киноны хэсгээс
Изабель Юппер Elle кинонд

Энэ жилийн  Каннын кино наадам тавдугаар сарын 11-нээс 22-ны хооронд болно. Харин шүүгчдийн бүрэлдэхүүнийг Жорж Миллер тэргүүлэхээр болсон билээ.

Б.Амина

2016-04-15, 13:00

  • Зураг: