2022 оны Оскарын наадмын нэр дэвшигчид тодорлоо

94 дэх удаагийн шагнал гардуулах ёслол

Өчигдөр Оскарын наадмын албан ёсны Youtube хуудсан дээр 2022 оны Америкийн кино академийн шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийг зарлажээ. Кино ба телевизийн салбарын онцлох үйл явдлуудын нэг болох Оскарын наадмын өнгөрөгч жил зохион байгуулагдсан 93 дах удаагийн ёслолоор найруулагч Хлои Жао “Шилдэг кино найруулагч” шагналыг хүртсэн анхны Ази гаралтай эмэгтэй бөгөөд наадмын түүхэнд тус шагналыг хүртсэн хоёр дах эмэгтэй болсон бол, “Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин” төрөлд Энтони Хопкинс ялалт байгуулж тус шагналыг хүртсэн хамгийн өндөр настай хүнээр тодорсон нь орон орны үзэгчдийн анхаарлыг ихэд татсан билээ.

Тэгвэл 94 дэх удаагийн Оскарын кино наадам энэ оны гуравдугаар сарын 27-ны өдөр Холливүүдийн “Dolby” театрт зохион байгуулагдахаар товлогдоод байгаа юм. Энэ жилийн наадамд Жейн Кемпионы найруулсан “The Power of the Dog” кино бүтээл хамгийн олон буюу нийт 12 төрөлд нэр дэвшсэн байна. Харин Дени Вильнёвийн найруулсан "Dune" кино нийт 10 төрөлд өрсөлдөхөөр болжээ. Мөн “Belfast”, “CODA”, “Don't Look Up”, “Drive My Car”, “King Richard” кинонууд наадмын гол нэр дэвшигчдээр нэрлэгдлээ.

Ингээд нэр дэвшигчдийн жагсаалттай танилцацгаая.

Шилдэг кино

“Belfast”
“CODA”
“Don't Look Up”
“Drive My Car”
“King Richard”
"Dune"
“Licorice Pizza”
“Nightmare Alley”
“The Power of the Dog”
“West Side Story”

Шилдэг кино найруулагч

Кеннет Брана, “Belfast”
Рюсукэ Хамагути, “Drive My Car”
Пол Томас Андерсон, “Licorice Pizza”
Жейн Кэмпио, “The Power of the Dog”
Стивен Спилберг, “West Side Story”

Шилдэг эмэгтэй жүжигчин

Жессика Честейн, “The Eyes of Tammy Faye”
Оливия Колман, “The Lost Daughter”
Пенелопа Круз, “Parallel Mothers”
Николь Кидман, “Being the Ricardos”
Кристен Стюарт, “Spencer”

Шилдэг эрэгтэй жүжигчин

Хавьер Бардем, “Being the Ricardos”
Бенедикт Камбербэч, “The Power of the Dog”
Эндрю Гарфилд, “Tick, Tick... Boom!”
Уилл Смит, “King Richard”
Дензел Вашингтон, "The Tragedy of Macbeth"

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин

Жесси Бакли, "The Lost Daughter"
Ариана ДеБосе, "West Side Story"
Жуди Денч, "Belfast"
Кирстен Данст, "The Power of the Dog"
Аунжану Эллис, "King Richard"

Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин

Сиаран Хиндс, "Belfast"
Трой Коцур, "CODA"
Жесси Племонс, "The Power of the Dog"
Ж.К. Симмонс, "Being the Ricardos"
Коди Смит-Макфи, "The Power of the Dog"

Шилдэг кино зохиол (эх зохиол)

“Belfast”
"Don't Look Up"
"King Richard"
"Licorice Pizza"
"The Worst Person in the World"

Шилдэг кино зохиол (сэдэвчилсэн)

"CODA"
"Drive My Car"
"Dune"
"The Lost Daughter"
"The Power of the Dog"

Шилдэг анимэйшн кино

"Encanto"
"Flee"
"Luca"
"The Mitchells vs. The Machine"
"Raya and the Last Dragon"

Шилдэг богино хэмжээний анимэйшн кино

"Affairs of the Art"
"Bestia"
"Boxballet"
"Robin Robin"
"The Windshield Wiper"

Шилдэг гадаад кино

"Drive My Car"
"Flee"
"The Hand of God"
"Lunana: A Yak in the Classroom"
"The Worst Person in the World"

Шилдэг кино зураг авалт

Грейг Фрейзер, "Dune"
Ари Вегнер, "The Power of the Dog"
Бруно Делбоннель, "The Tragedy of Macbeth"
Дан Лаустсен, "Nightmare Alley"
Януш Камински, "West Side Story"

Шилдэг эвлүүлэг

Жо Уолкер, "Dune"
Питер Сиберрас, "The Power of the Dog"
Хэнк Корвин, "Don't Look Up"
Памела Мартин, "King Richard"
Майрон Керштейн, Эндрю Вайсблюм, "Tick, Tick... Boom!"

Шилдэг костюм

"Cruella"
"Cyrano"
"Dune"
"Nightmare Alley"
"Westside Story"

Шилдэг продакшн дизайн

"Dune"
"Nightmare Alley"
"West Side Story"
"The Tragedy of Macbeth"
"The Power of the Dog"

Шилдэг баримтат кино

"Ascension"
"Attica"
"Flee"
"Summer of Soul"
"Writing with Fire"

Шилдэг богино хэмжээний баримтат кино

"Audible"
"Lead Me Home"
"The Queen of Basketball"
"Three Songs for Benazir"
"When We Were Bullies"

Шилдэг богино хэмжээний лайв-экшн кино

"Ala Kachuu - Take and Run"
"The Dress"
"The Long Goodbye"
"On My Mind"
"Please Hold"

Шилдэг дуугаралт

"Dune"
"Belfast"
"No Time to Die"
"The Power of the Dog"
"West Side Story"

Шилдэг хөгжмийн зохиол

"Encanto"
"Don't Look Up"
"Dune"
"Parallel Mothers"
"The Power of the Dog"

Шилдэг дуу

"King Richard"
"No Time to Die"
"Encanto"
"Four Good Days"
"Belfast"

Шилдэг дүрсний эффект

"Dune"
"Free Guy"
"No Time to Die"
"Shang-Chi and the Legend of the Ten Rings"
"Spider-Man: No Way Home"

Шилдэг нүүр хувиргалт болон үс засалт

"Coming 2 America"
"Cruella"
"Dune"
"The Eyes of Tammy Faye"
"House of Gucci"

Buro.Mongolia

2022-02-09, 14:36