2022 оны Оскарын наадмын ялагчид: Уилл Смит, Жейн Кэмпион, “CODA” шилдгүүдээр тодорлоо

Сэтгэл догдлом үйл явдлуудаар дүүрэн ёслол

Хэдхэн цагийн өмнө Лос-Анжелес хотын Долби театрт 94 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сүүлийн гурван удаагийн Оскарын наадам хөтлөгчгүй болж өнгөрсөн бол энэ жилийн арга хэмжээг жүжигчин Режина Холл, комедиан Эми Шумер болон жүжигчин Ванда Сайкс нар хөтөлж, наадмыг илүү амьд, зугаатай болгож чадсан юм. Мөн ёслолын үеэр Бейонсе, Билли Айлиш ах Финнеас О'Коннеллын хамтаар, мөн Megan Thee Stallion болон Becky G нар мартагдашгүй үзүүлбэрүүд үзүүллээ. 

Энэ жилийн наадам сэтгэл догдлуулам, нулимс цийлгэнүүлсэн мөчүүдээр дүүрэн байлаа. Тодруулбал, “Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин” төрөлд анх удаа queer буюу эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн бүлэгт хамаардаггүй өнгөт арьстай жүжигчин ялагчаар тодорч, харин “Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин” төрөлд ялалт байгуулсан жүжигчин Трой Коцур энэхүү шагналыг хүртсэн анхны сонсголын бэрхшээлтэй жүжигчнээр тодорсон юм. Түүнийг шагналаа авахаар тайзнаа гарч ирэхэд театрт цугларсан бүх зочид дохионы хэлээр алга ташсан билээ.

Харин Оскарын наадмын хамгийн гол шагнал болох "Шилдэг кино"-г “CODA” бүтээл хүртэж, шилдэг кино найруулагчаар “The Power of the Dog” бүтээлийг найруулсан Жейн Кэмпион тодорсон юм. Тэрээр наадмын түүхэнд тус шагналыг хүртсэн гурав дах эмэгтэй болсон байна. Ингээд 2022 оны Оскарын наадмын ялагчдыг харцгаая.

Шилдэг кино

“CODA”

Шилдэг кино найруулагч

Жейн Кэмпион, “The Power of the Dog”

Шилдэг эмэгтэй жүжигчин

Жессика Честейн, “The Eyes of Tammy Faye”

Шилдэг эрэгтэй жүжигчин

Уилл Смит, “King Richard”

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин

Ариана ДеБосе, "West Side Story"

Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин

Трой Коцур, "CODA"

Шилдэг кино зохиол (эх зохиол)

“Belfast”

Шилдэг кино зохиол (сэдэвчилсэн)

"CODA"

Шилдэг гадаад кино

"Drive My Car"

Шилдэг кино зураг авалт

Грейг Фрейзер, "Dune"

Шилдэг баримтат кино

"Summer of Soul"

Шилдэг богино хэмжээний баримтат кино

"The Queen of Basketball"

Шилдэг богино хэмжээний лайв-экшн кино

"The Long Goodbye"

Шилдэг анимэйшн кино

"Encanto"

Шилдэг богино хэмжээний анимэйшн кино

"The Windshield Wiper"

Шилдэг дуу

Билли Айлиш, Финнеас О'Коннелл, "No Time to Die"

Шилдэг дуугаралт

"Dune"

Шилдэг хөгжмийн зохиол

Ханс Зиммер, “Dune”

Шилдэг костюм

"Cruella"

Шилдэг эвлүүлэг

Жо Уолкер, "Dune"

Шилдэг продакшн дизайн

"Dune"

Шилдэг дүрсний эффект

"Dune"

Шилдэг нүүр хувиргалт болон үс засалт

"The Eyes of Tammy Faye"

Buro.Mongolia

2022-03-28, 16:28