Алтан Бөмбөрцөг 2021: "The Queen's Gambit", "Nomadland", "Minari" шагнал хүртлээ

Ялагчдын жагсаалт

Өнөөдөр Лос-Анжелес болон Нью-Йорк хотноо 78 дах удаагийн Алтан Бөмбөрцөг наадам зохион байгуулагдаж өнгөрлөө. 2021 оны шагнал гардуулах ёслолын шилдэг киногоор "Nomadland" шалгарсан бол энэхүү киног бүтээсэн Клоуи Жао шилдэг найруулагчаар тодорчээ. Харин телевизийн салбараас Их Британийн хатан хааны гэр бүлийн тухай өгүүлдэг "The Crown" цуврал жанрынхаа ихэнх шагналыг түүсэн байна. Мөн үзэгчдийн хүлээж байсанчлан "The Queen's Gambit" цуврал болон гол дүрийг бүтээсэн Аня Тейлор-Жой богино цувралын төрөлдөө маш том ялалт байгууллаа.

Эцэст нь домогт Жейн Фонда кино урлагийн салбарт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Сесиль Б. Де Миллийн хүндэт шагналаар шагнуулсан юм. Ингээд 78 дах удаагийн Алтан Бөмбөрцөг наадмын ялагчдыг харцгаая.

Шилдэг утга уянгын кино

"Nomadland"

Шилдэг найруулагч

Клоуи Жао, "Nomadland"

Шилдэг кино зохиол

Аарон Соркин,"The Trial of the Chicago 7"

Утга уянгын киноны шилдэг эмэгтэй жүжигчин

Андра Дэй,"The United States vs. Billie Holiday"

Утга уянгын киноны шилдэг эрэгтэй жүжигчин

Чедвик Боузман"Ma Rainey's Black Bottom"

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин

Жоди Фостер "The Mauritanian"

Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин

Дэниэл Калуя, "Judas and the Black Messiah"

Шилдэг мюзикл эсвэл инээдмийн кино

"Borat Subsequent Moviefilm"

Мюзикл эсвэл инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин

Розамунд Пайк, "I Care A lot"

Мюзикл эсвэл инээдмийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин

Саша Барон Коэн, "Borat Subsequent Moviefilm"

Шилдэг анимэйшн кино

"Soul"

Шилдэг гадаад кино

"Minari"

Шилдэг хөгжмийн зохиол

Трент Резнор, Аттикус Росс, Жон Батист, "Soul"

Шилдэг дуу

"Io Si (Seen)", The Life Ahead, Дайан Уоррен, Лаура Паузини, Никколо Аглиарди

Шилдэг утга уянгын цуврал

"The Crown"

Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй жүжигчин

Эмма Коррин, "The Crown"

Утга уянгын цувралын шилдэг эрэгтэй жүжигчин

Жош О'Коннор, "The Crown"

Шилдэг мюзикл эсвэл инээдмийн цуврал

"Schitt's Creek"

Мюзикл эсвэл инээдмийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин

Кетрин О'Хара, "Schitt's Creek"

Мюзикл эсвэл инээдмийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчин

Жейсон Судейкис, "Ted Lasso"

Шилдэг богино цуврал эсвэл телевизийн кино

"The Queen's Gambit"

Богино цуврал эсвэл телевизийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин

Аня Тейлор-Жой, "The Queen's Gambit"

Богино цуврал эсвэл телевизийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин

Марк Руффало, "I Know This Much is True"

Телевизийн цувралын шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин

Жиллиан Андерсон, "The Crown"

Телевизийн цувралын шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин

Жон Бойега, "Small Axe"

Сесиль Б. Де Миллийн хүндэт шагнал

Жейн Фонда

Кэрол Бернеттийн хүндэт шагнал

Норман Лир

Buro.Mongolia

2021-03-01, 14:38