BAFTA 2024 наадмын ялагчид тодорлоо: “Oppenheimer”, “Poor Things”, "The Holdovers” болон бусад

Их Британийн кино, телевизийн урлагийн академийн 77 дахь удаагийн шагнал гардуулах ёслол буюу BAFTA наадам Лондон хотын Royal Festival Hall концертын танхимд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэ үдэш "Oppenheimer" кино долоон шагналын эзэн болж "шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин", "шилдэг найруулагч", "шилдэг кино" зэрэг голлох төрлүүдэд амжилт гаргаж чаджээ. Түүнчлэн "шилдэг кино" шагналыг гардуулахаар тайзнаа "Back to the Future" киногоороо үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Майкл Ж. Фокс гарч ирсэн юм. Майкл Ж. Фокс дөнгөж 29 насандаа "Паркинсоны синдром" гэх мэдрэлийн өвчнөөр өвдөж, ид гялалзаж явах үедээ кино урлагаас завсарлага авахаас өөр аргагүйд хүрсэн түүхтэй. Мөн тэрээр өвчнийхөө улмаас тэргэнцэр дээр суудаг хэдий ч жүжигчид болон үзэгчдийг хүндлэн хөл дээрээ босож байгаад ялагчийг зарлаж, танхимд цугласан алдартнуудын сэтгэлийг хөдөлгөөд амжсан байна. 

Мөн "Poor Things", "The Zone of Interest", "The Holdovers" кинонууд тус тусын төрөлдөө тэргүүллээ. Эмма Стоун "шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртэж, Да'Вайн Жой Рандолф "шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин" төрөлд ялалт байгуулж чаджээ. Харин өнгөрсөн жилийн халуун сэдэв болсон "Barbie", "Saltburn" кинонууд харамсалтай нь гар хоосон буцсан байна.

Эмма Стоун (Эх сурвалж: @gregwilliamsphotography)
Килиан Мерфи болон Кейт Бланшетт (Эх сурвалж: @gregwilliamsphotography)
Роберт Дауни Жр (Эх сурвалж: @gregwilliamsphotography)
Chiwetel Ejiofor болон Да'Вайн Жой Рандолф (Эх сурвалж: @gregwilliamsphotography)

Шилдэг кино

“Oppenheimer”

Их Британийн шилдэг кино

“The Zone of Interest”

Шилдэг найруулагч

Кристофер Нолан, “Oppenheimer”

Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин

Эмма Стоун, “Poor Things”

Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин

Киллиан Мерфи, “Oppenheimer”

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин

Да'Вайн Жой Рандолф, “The Holdovers”

Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин

Роберт Дауни Жр., “Oppenheimer”

Гадаад хэл дээрх шилдэг кино

“The Zone of Interest”

Шилдэг кино зохиол (эх зохиол)

“Anatomy of a Fall”

Шилдэг кино зохиол (сэдэвчилсэн)

“American Fiction”

Шилдэг кино зураг авалт

“Oppenheimer”

Шилдэг хөгжмийн зохиол

“The Zone of Interest”

Шилдэг дүрсний эффект

“Oppenheimer”

Шилдэг кастинг

“The Holdovers”

Шилдэг баримтат кино

“20 Days in Mariupol”

Шилдэг анимэйшн

“The Boy and the Heron”

Buro.Mongolia

2024-02-20, 12:03