BBC зул сарын The Sherlock Special гарах өдрийг зарлаж шинэ трейлер гаргажээ

Happy New Year

BBC телевиз The Sherlock Special зул сарын ангийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нд гарна гэдгийг мэдэгдлээ

Цувралын зул сарын баярт зориулсан тусгай дугаар The Abominable Bride гэх нэртэй гарч байна. Шерлокийн шүтэн бишрэгчид тус ангийг гэртээ төдийгүй кино театрт ч үзэх боломжтой. Кино театрын тасалбарыг арваннэгдүгээр сарын 2-ноос худалдаалж эхлэх бол харин зурагтаар нэгдүгээр сарын 1-нд гаргах юм. Мөн тус ангийн давталтыг нэгдүгээр сарын 10-нд үзүүлэхээр товложээ. Шинэ трейлерийг хамтдаа үзэж, ирэх оны эхний өдрийг тэсэн ядан хүлээцгээе.

Б.Амина

2015-10-27, 10:00

  • Зураг: