Эмми 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд

Телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг 78 дахь удаагийн Эммигийн шагнал гардуулах ёслол өчигдөр Лос-Анжелес хотын Peacock театрт амжилттай болж өндөрлөлөө. Энэ жил хамгийн олон буюу нийт 25 төрөлд нэр дэвшсэн The Pitt цуврал тус наадмын хамгийн том шагнал болох "шилдэг драмын цуврал" шагналыг гардан авлаа. Тус цувралын гол дүрд тоглосон Ноа Уайл "драмын цувралын шилдэг эрэгтэй жүжигчнээр" хоёр дахь жилдээ дараалан шалгарсан бол Hacks цувралын Жин Смарт "инээдмийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчний" шагналыг тав дахь удаагаа дараалан хүртсэн нь түүний карьерын туршид нийт найман Emmy Awards-ын шагналын эзэн болж байна.

Noah Wyle
Jean Smart

Харин Apple TV+-ийн Widow’s Bay цуврал нь жүжиглэлт, найруулга, зохиолын гол төрлүүдэд ялалт байгуулсан бол жүжигчин Мэтью Рис тус үдэш Widow’s Bay болон The Beast in Me зэрэг цувралуудын дүрээр хоёр ч шагнал хүртсэн нь энэ жилийн онцгой үйл явдлуудын нэг байлаа.

Widow's bay serial 
Matthew rhys

Мөн 2026 оны Эммигийн шагнал гардуулах ёслолыг Law & Order: Special Victims Unit цувралын Оливия Бенсоны дүрийг бүтээсэн Маришка Харгитей хөтөлсөн нь сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаа эмэгтэй хүн хөтөлсөн тохиолдол болсон юм.

Mariska Hargitay

Emmy Awards шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслол нь уламжлалт улаан хивсний оронд тогосын хөх өнгийн хивс зассанаараа тун онцлог байсан бөгөөд Холливүүд маягийн гламур төрхийг орчин цагийн загварын хэв шинжид нийцүүлсэн үдшийн даашинз бүхий дүр төрх зонхилж байлаа. Дуучин Селена Гомес Louis Vuitton брэндийн цом мэт гялалзсан, алтлаг даашинзаар гоёсон бол жүжигчин Эль Фэннинг Ralph Lauren брэндийн гааны ногоон өнгийн саатай даашинзаар гоёжээ. Загварлаг дүр төрхөөрөө олон ч улаан хивсний ёслолыг чимсэн жүжигчин Зендея энэ удаад ч мөн Prada брэндийн болор чулуугаар шигтгэсэн даашинзтай ирсэн нь тус наадмын хамгийн загварлаг дүр төрхийн нэг байлаа. Эдгээр болон бусад Холливүүдийн оддын 2026 оны Эммигийн шагнал гардуулах ёслолын улаан хивсний шилдэг төрхүүдийг харцгаая.

Zendaya
Nicole Kidman
Ayo Edebiri
Colman Domingo
Elle Fanning
Sarah Pidgeon
Grace Gummer
Odessa A’zion
Surpriya Ganesh
Florence Pugh
Selena Gomez 
Dakota Fanning
Allison Janey
Lisa Kudrow
Grace Gummer
Paul Anthony Kelly
Shailene Woodley
Rose Abdoo
Law Roach
Oscar Isaac

З. Зоригт

2026-09-15, 15:44