Emmy 2021 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

Энэ жилийн ёслол задгай талбайд, хязгаарлагдмал тооны оролцогчидтой зохион байгуулагдлаа

Хэдхэн цагийн өмнө Лос Анжелес хотноо телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг 73 дах удаагийн Emmy Awards шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өнгөрсөн жил цар тахлын улмаас тус арга хэмжээ цахим хэлбэрээр зохиогдсон бөгөөд ёслолын продюсерууд нэр дэвшигчдийн байрлаж байгаа дэлхийн 10 орны 20 хот руу нийт 130 камер илгээж, арга хэмжээг шууд дамжуулсан билээ. Тэгвэл энэ жилийн Emmy Awards шагнал гардуулах ёслолын зохион байгуулагчид “Covid-19”-ийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан бөгөөд хязгаарлагдмал тооны буюу 500 орчим зочин урьж, ёслолд оролцуулсан байна. Мөн оролцогчид уламжлалт ёсоор Microsoft театрын эгнээнд биш харин театрын хажууханд байрлах L.A. Live’s Event Deck задгай талбайд ширээний ард сууцгааж, шагналаа гардаж авцгаасан юм.

Энэ үдэш “The Crown,” “Ted Lasso”, “Mare of Easttown” цуврал бүтээлүүд шагналын тоогоороо тэргүүлжээ. Ингээд хоёр дах жилдээ шинэ горимоор зохион байгуулагдсан Emmy Awards 2021 ёслолын ялагчидтай танилцацгаая.

Шилдэг утга уянгын цуврал

“The Crown”

Утга уянгын цувралын шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин

Оливия Колман, “The Crown”

Утга уянгын цувралын шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин

Жош О'Коннор, “The Crown”

Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин

Жиллиан Андерсон, “The Crown”

Утга уянгын цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин

Тобиас Мензиес, “The Crown”

Утга уянгын цувралын шилдэг зохиол

Питер Морган, The Crown, “War”

Утга уянгын цувралын шилдэг найруулга

Жессика Хоббс, The Crown, “War”

Шилдэг инээдмийн цуврал

“Ted Lasso”

Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин

Жин Смарт, “Hacks”

Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин

Жейсон Судейкис, “Ted Lasso”

Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин

Ханна Ваддингхэм, “Ted Lasso”

Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин

Бретт Голдштейн, “Ted Lasso”

Инээдмийн цувралын шилдэг зохиол

Люсиа Аниелло, Пол У Даунс, Жен Статски, Hacks, “There Is No Line (Pilot)”

Инээдмийн цувралын шилдэг найруулга

Люсиа Аниелло, Hacks, “There Is No Line”

Шилдэг богино цуврал

“The Queen’s Gambit”

Богино цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин

Кейт Уинслет, “Mare of Easttown”

Богино цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин

Эван Макгрегор, “Halston”

Богино цувралын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин

Жулианна Николсон, “Mare of Easttown”

Богино цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин

Эван Питерс, “Mare of Easttown”

Богино цувралын шилдэг зохиол

Микаэла Коэл, “I May Destroy You”

Богино цувралын шилдэг найруулга

Скотт Франк, “The Queen’s Gambit”

Buro.Mongolia

2021-09-20, 11:18