“Game of Thrones” цувралын долоодугаар улирлын анхны зургууд нийтлэгдлээ

2017 оны долоодугаар сарын 16-нд нээлтээ хийнэ

"Game of Thrones" цувралын шүтэн бишрэгчид долоодугаар сарыг тэсэн ядан хүлээж байгаа энэ үед HBO телевиз шинэ улирлын анхны зургуудыг нийтэлж үзэгчдийг баярлуулаад байна. Эдгээр зургуудаас Дейенерис Таргериан, Тирион Ланнистер нар багийнхаа хамт зогсож, Серси Ланнистер хаан ширээнд сууж, түүний хажууд Жейми Ланнистер байгааг харж болно.

Тэгэхдээ энэхүү зургууд ямар нэг хариулт өгөхийн оронд харин ч бүр их асуулт дагууллаа. Жишээ нь Санса Старк яагаад Петир Бейлиштэй хамт байна вэ? Арья Старк хаана байна вэ? Бас Бран Старк ба Мира Рид нар хаашаа явж байна вэ зэрэг олон асуултууд төрж байгаа юм. Үзэгчид асуултынхаа хариултыг 2017 оны долоодугаар сарын 16-нд "Game of Thrones" цувралын долоодугаар улирал HBO телевизээр цацагдахад олж мэдэх болно. Үүнээс өмнө "Game of Thrones" цувралын шинэ улирлын анхны зургуудыг харцгаая.

 

 

Г.Тэмүүлэн

2017-04-21, 11:00

  • Зураг: