Найруулагч Жеймс Камероны домогт бүтээл Avatar киноны гуравдугаар анги болох Avatar: Fire and Ash–ийн албан ёсны трейлер цацагджээ. Пандора гаргийн байгаль, соёл иргэншлийн шинэ үе шатыг дэлгэн харуулах тус кино нь ирэх арванхоёрдугаар сарын 19-нд кино театруудаар нээлтээ хийхээр товлогдоод байна.
Шинэ ангид өмнөх үйл явдлаас хэдэн жилийн дараах түүхийг өгүүлэх бөгөөд гол дүрүүд болох Жэйк болон Нейтири нар гэр бүлтэйгээ хамт шинэ нутагт амьдрах болсон ч тэдэнд дахин аюул нүүрлэнэ. Энэ удаа тэд Пандора гаргийн галт уулын бүс нутагт амьдардаг, зэрлэг догшин, түрэмгий зан араншинтай Аш Клан хэмээх шинэ На’ви омгийнхонтой тулгарах аж.
Найруулагч Жеймс Камерон энэ талаар “Энэ удаагийн анги сонирхолтой адал явдал, нүд баясгам үзэгдлээр дүүрэн байх болно. Мөн олон шинэ дүр нэмэгдэж байгаа ба үзэгчдэд тэдгээр нь таалагдана гэдэгт итгэлтэй байна. Эсвэл эсрэгээрээ үзэн ядаж ч магадгүй юм” хэмээн онцолжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт