Оскар 2026: Нэр дэвшигчид тодорлоо

Кино урлагт дуртай хүн бүрийн хүсэн хүлээдэг хамгийн том арга хэмжээний нэг болох Оскарын 98 дахь удаагийн наадам зохион байгуулагдахаар товлогдоод байна. Үүнтэй холбоотойгоор Академи хэдхэн цагийн өмнө албан ёсоор нэр дэвшигчдийг зарлажээ.

Энэ удаагийн наадмыг Sinners кино 16 нэр номинацид нэр дэвшин тэргүүлж, дээд амжилт тогтоогоод байна. 1930-аад оны Миссиссиппи мужид өрнөх аймшгийн жанрын уг бүтээлд Смөүк, Стак нарын дүрийг бүтээсэн жүжигчин Майкл Б. Жордан карьерынхаа туршид анх удаа Оскарт нэр дэвшжээ. Мөн тус кино шилдэг кино, шилдэг эх зохиол, шилдэг найруулагч зэрэг гол ангиллуудад багтсан байна. Харин Sinners киноны дараагаар One Battle After Another бүтээл 13 ангилалд удаалж, шилдэг кино төрөлд багтсанаас гадна жүжигчин Леонардо Дикаприо шилдэг эрэгтэй жүжигчин төрөлд нэр дэвшсэн байна.

2026 оны Оскарын шагнал гардуулах ёслол гуравдугаар сарын 15-ны ням гарагт АНУ-ын цагаар 19:00-д зохион байгуулагдах бөгөөд ёслолын хөтлөгчөөр Конан О'Брайен ажиллана. Ёслол ABC сувгаар шууд дамжуулагдаж, мөн Hulu платформоор стрийминг хэлбэрээр цацагдах аж.

Ингээд нэр дэвшигчдийн жагсаалттай дэлгэрэнгүй танилцацгаая.


Шилдэг кино

Sentimental Value

Hamnet

Marty Supreme

Sinners

One Battle After Another

Bugonia

F1

Frankenstein

The Secret Agent

Train Dreams

 


Шилдэг найруулагч

Пол Томас Андерсон, One Battle After Another

Хлои Жао, Hamnet

Райан Куглер, Sinners

Йоахим Триер, Sentimental Value

Жош Сафди, Marty Supreme

 


Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин

Тимоти Шаламе, Marty Supreme

Итан Хоук, Blue Moon

Вагнер Моура, The Secret Agent

Майкл Б. Жордан, Sinners

Леонардо ДиКаприо, One Battle After Another

 


Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин

Жесси Бакли, Hamnet

Кейт Хадсон, Song Sung Blue

Эмма Стоун, Bugonia

Ренате Рейнсве, Sentimental Value

Роуз Бирн, If I Had Legs I'd Kick You

 


Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин

Жэйкоб Элорди, Frankenstein

Шон Пенн, One Battle After Another

Бенисио дель Торо, One Battle After Another

Стеллан Скарсгард, Sentimental Value

Делрой Линдо, Sinners

 


Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин

Инга Ибсдоттер Лиллеос, Sentimental Value

Элл Фэннинг, Sentimental Value

Вунми Мосаку, Sinners

Вунми Мосаку, Sinners

Эми Мэдиган, Weapons

 


Шилдэг эх зохиол

Marty Supreme

Sentimental Value

Sinners

It Was Just an Accident

Blue Moon

 


Шилдэг сэдэвчилсэн кино зохиол

Bugonia

Frankenstein

Hamnet

One Battle After Another

Train Dreams


Шилдэг анимейшн

Elio

KPop Demon Hunters

Zootopia 2

Little Amélie or the Character of Rain

Arco


Шилдэг олон улсын кино

The Secret Agent

 It Was Just an Accident

Sentimental Value

Sirat

The Voice of Hind Rajab


Шилдэг богино хэмжээний анимейшн

Butterfly

Forevergreen

The Girl Who Cried Pearls

Retirement Plan

The Three Sisters


Шилдэг хөгжмийн зохиол

Dear Me - Diane Warren: Relentless

Golden - KPop Demon Hunters

I Lied to You - Sinners

Sweet Dreams of Joy - Viva Verdi!

Train Dreams - Train Dreams


Шилдэг зураг авалт

Frankenstein

Marty Supreme

One Battle After Another

Sinners

Train Dreams


Шилдэг хувцас дизайн

Avatar: Fire and Ash

Frankenstein

Hamnet

Marty Supreme

Sinners


Шилдэг эвлүүлэг

F1

Marty Supreme

One Battle After Another

Sentimental Value

Sinners


Шилдэг нүүр будалт болон үс засалт

Frankenstein

Kokuho

Sinners

The Smashing Machine

The Ugly Stepsister

Э.Цовоо

2026-01-23, 12:15