Оскарын улаан хивснээ алхсан хосууд

Оскарын эргэн тойронд хайраар дүүрэн, романтик уур амьсгал бүрдсэн байлаа

Оскарын улаан хивсний ёслол алдартнуудын загварын сонголт, төрх бүрдүүлэлт дээр төвлөрдөг хэдий ч олны анхааралд байдаг бас нэгэн зүйл нь улаан хивснээ хөтлөлцөн алхах хайр хүрэм хосууд юм. Энэ жилийн хувьд шагнал гардуулах ёслолд "Marriage Story" киногоор шилдэг жүжигчний ангилалд тус бүрдээ нэр дэвшсэн Скарлетт Йоханссон ба Адам Драйвер нар амьдрал дээрх жинхэнэ хамтрагчид болох Колин Лост ба Жоан Такер нарын хамт хүрэлцэн ирсэн бол, эхнэр нөхөр болоод олон жилийн нүүрийг үзэж буй Натали Портман ба Бенжамен Мильпье, мөн Том Хэнкс ба Рита Уилсон зэрэг алдарт хосууд дахин нэг удаа бат бөх харилцаагаа харууллаа. Түүнчлэн кино салбарын шинэхэн хосууд Рами Малек ба Люси Бойнтон, шилдэг хос найруулагчид гэгддэг Грета Гервиг ба Ноа Баумбах, үзэсгэлэнт Галь Гадот ба түүний бизнесмен нөхөр Ярон Версано гээд Оскарын эргэн тойрноо хайраар дүүрэн, романтик уур амьсгал бүрдсэн байлаа.

Buro.Mongolia

2020-02-10, 14:17