Райан Гослинг болон Рассел Кроу нар "The Nice Guys" киноны трейлерт

Нээлт 2016 оны тавдугаар сард

Lethal Weapon, The Long Kiss Goodnight кинонуудын зохиолч Шейн Блэкийн шинэ бүтээлийн трейлер гарчээ

The Nice Guys киноны үйл явдал 1970-аад оны Лос-Анжелес хотод өрнөнө. Кино зохиолд алга болсон охиныг хайх болон алдартай порно одын үхлийн шалтгааныг олохоор хөөцөлдөж буй хоёр залуугийн тухай гардаг байна. Кино зураг авалт Атланта, Лос-Анжелест хотуудад хийгджээ. Кинонд мөн Ким Бейсингер, Мэтт Бомер зэрэг жүжигчид тоглосон аж. The Nice Guys 2016 оны тавдугаар сард нээлтээ хийх ч одоо анхны трейлерийг нь үзэж болохоор боллоо.

Б.Амина

2015-12-08, 11:00

  • Зураг: