“The Devil Wears Prada 2” киног VELIN сэтгүүлийн хамт нээцгээе

5 дугаар сарын 1-нд Skywing Center кино театрт 19:00 цагт

“The Devil Wears Prada 2” киноны нээлтийг Velin сэтгүүл болон Skywing кино театр хамтран, хувцас загварт хайртай, тус киноны үнэнч фенүүдэд зориулсан тусгай үдшийг зохион байгуулах гэж байна.

Тавдугаар сарын 1-ний өдөр болох тус нээлт нь энгийн кино үзвэр гэх тодотголоос арай өөрөөр буюу үдэшлэгийн хүрээнд зочдод зориулсан угтах хэсэг, фото булан байршуулж ирсэн хэн бүгд тухлан саатаж өөрийн стиль, хувцаслалтаа илэрхийлэх, киноны нэгэн уур амьсгалд нэгдэх боломжийг Velin сэтгүүлийн зүгээс бүрдүүлж байгаа юм. Дашрамд дурдахад, арга хэмжээнд цагтаа хүрэлцэн ирсэн эхний зочдод Velin сэтгүүлийн дугаарыг бэлэг болгон өгөх бөгөөд сэтгүүлийн тоо хязгаартай тул цагтаа ирэхийг зохион байгуулагчид зөвлөж байна.

Тус нээлтийн гол хэсэг нь панелистуудтай хэлэлцүүлэг байх бөгөөд Velin сэтгүүл болон загварын салбарын мэргэжилтнүүд оролцож, “The Devil Wears Prada” киноны тухай, киноны агуулга болон олон улсын загварын сэтгүүлүүдийн нөлөө, чиг хандлагын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөсөн байна. Энэхүү нээлтийн арга хэмжээ нь Монголын загварын болон бүтээлч салбарынхныг нэг дор цуглуулж нэгэн давтагдашгүй үдшийг хамт өнгөрөөхийг зорьж буйгаас гадна тус киног шимтэн хүлээж буй хэн бүгдэд нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна. 


Тасалбар 23-ны өдрөөс худалдаалагдаж эхэлнэ: www.tix.mn

Хаана: Skywing Cinema 

Хэзээ: 5 дугаар сарын 1

Кино нээлтийн хэлэлцүүлэг: 19:00 

Үзвэр эхлэх цаг: 19:30

Хамтрагч байгууллага: Skywing Center

Дэмжигч байгууллага: Khalifa Mongolia

Ж.Булган

2026-04-20, 11:15