Леонардо Ди Каприо, Женнифер Лоуренс болон бусад жүжигчдийн цалин
1990-ээд оны үед Жулиа Робертс, Уилл Смит, Жим Керри тэргүүтэй жүжигчид нэг кинонд тоглоод л 20 сая ам.доллараар цалинжиж, мөн нээлтийн үзвэрийн тасалбарын борлуулалтаас нэмэлт хувь авдаг байжээ. Гэтэл супер баатруудтай кино үзэгчдийн анхаарлыг илүү татах болсон өнөө цагт жүжигчдийн орлого 10 жилийн өмнөхтэй харьцуулбал ялимгүй буурсан байна. Энэ нь томоохон кино компаниуд жүжигчдээс илүү тусгай эффект болон хэдэн долоо хоног үргэлжлэх киноны нээлтэд илүү зарлага гаргах болсонтой холбоотой гэнэ.
Гэхдээ Дуэйн Жонсон, Вин Дизель, Роберт Дауни зэрэг Холливүүдийн А зэрэглэлийн жүжигчид том хэмжээний кинонд 20 сая ам.долларын цалинтайгаар тоглодог. Гэвч ийм хэмжээний цалинг зөвхөн "Fast and furious" болон "Аvengers" зэрэг франчайз төрлийн киноны гол дүрд тоглосноор л олж авдаг байна. Түүнчлэн эдгээр жүжигчид өөр бүрэн хэмжээний кинонд туслах дүрээр оролцож багагүй хэмжээний цалин авдаг. Жишээ нь "Spider-Man: Homecoming" кинонд жүжигчин Роберт Дауни Төмөр хүний дүрээр 15 минутын үзэгдэлд тоглоод 10 сая ам.долларын цалин авчээ.
Харин бусад жүжигчид урьдчилгаа цалингаа багаар авч, олсон ашгаас хувь хүртэх байдлаар кинонд тоглохыг зөвшөөрдөг байна. Жишээ нь Леонардо Ди Каприо "Inception" кинонд 20 сая ам.доллараар дүрээ мөнхөлж байсан бол Квентин Тарантиногийн найруулж буй "Once Upon a Time in Hollywood" кинонд урьдчилгаа 10 сая долларын цалин авахаар болсон байна.
Get Out, Insidious, The Purge, Split зэрэг кинонуудыг бүтээсэн Blumhouse кино компани бага зардлаар аймшгийн кино хийдгээрээ алдартай билээ. Тус компанийн найруулагч, жүжигчид бүтээсэн киноныхоо нийт орлогын маш бага хувийг хүртдэг байна. Дурдвал, та бидний сайн мэдэх The Purge кино тус компанийн бүтээл бөгөөд нийт 89 сая ам.долларын ашиг олсон байна. Харин киноны гол дүр болох Итан Хаук ердөө хоёр сая ам.долларын цалин авчээ. Гэхдээ Blumhouse кино компани хэрхэн бага зардлаар их хэмжээний ашиг олж болох кино бүтээх тал дээр гаргууд болжээ.
Харин Брэд Питт, Том Круз зэрэг жүжигчид тоглосон киноныхоо театрт гарах өдрийг хүлээхгүйгээр орлогоо урьдчилан авдаг байна. Түүнчлэн жүжигчид олон нийтийн сүлжээнд эзлэх байр сууриа ашиглан орлогоо нэмэгдүүлэх болжээ. Жүжигчин Дуэйн Жонсон Instagram дахь 104 сая дагагчийнхаа ачаар "Rampage" кинонд тоглохдоо нэмэлтээр нэг сая ам.долларын цалин авахаар болсон байна.
Ингээд хамтдаа Variety сэтгүүлээс гаргасан жүжигчдийн цалинтай танилцацгаая.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт