2022 оны Brit Awards наадмын ялагчид тодорлоо: Адель, Оливия Родриго, Silk Sonic болон бусад

42 дах удаагийн Brit Awards шагнал гардуулах ёслол Лондон хотын "О2 Arena" цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн наадмын шилдгээр дуучин Адель тодорсон бөгөөд тэрээр нийт дөрвөн төрөлд (“Их Британийн шилдэг дуучин”, “Их Британийн шилдэг дуу”, “Их Британийн шилдэг цомог”, “Их Британийн шилдэг Pop, R&B дуучин”) нэр дэвшсэнээс гуравт нь ялалт байгуулсан байна.

Энэ жилийн хувьд Brit Awards наадмын зохион байгуулагчид жендэрийн ялгаатай шагналуудаас татгалзсан нь гол ярианы сэдэв болоод байгаа билээ. Тодруулбал, өмнө жилүүдэд “Их Британийн шилдэг эрэгтэй дуучин” болон “Их Британийн шилдэг эмэгтэй дуучин” зэрэг хүйсийн ялгаатай шагналууд гардуулдаг байсан бол одооноос эхлэн “Их Британийн шилдэг дуучин” гэх мэт жендэрийн ялгаагүй төрлүүд бий болжээ. Ёслолыг дуучин Эд Ширан “Bad Habits” дуугаараа нээсэн бөгөөд тэрээр энэ жил наадмын шилдэг дууны зохиолчоор тодорсон юм. Мөн наадмын “Rising Star” буюу “Шилдэг шинэ уран бүтээлч” шагналыг 2020 онд “Deep End” дуугаараа дебют хийсэн 22 настай дуучин Холли Хамберстоун хүртэж олны өмнө цаашдын уран бүтээлийн өндөр хүлээлтийг үүсгээд амжлаа. Харин шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг дуучин” төрөлд Билли Айлиш шалгарсан бол олон улсын шилдэг хамтлагаар Бруно Марс, Anderson .Paak нарын үүсгэн байгуулсан Silk Sonic хэмээх R&B дуо хамтлаг тодорчээ.

Их Британийн шилдэг дуучин

Адель

Шилдэг шинэ уран бүтээлч

Холли Хамберстоун

Их Британийн шилдэг дуу

Адель, "Easy on Me"

Их Британийн шилдэг шинэ дуучин

Little Simz

Их Британийн шилдэг цомог

Адель, “30”

Их Британийн шилдэг рок, альтернатив уран бүтээлч

Сэм Фендер

Их Британийн шилдэг хип хоп, рэп уран бүтээлч

Dave

Их Британийн шилдэг бүжгийн хэмнэлттэй уран бүтээлч

Беки Хилл

Их Британийн шилдэг поп, R&B уран бүтээлч

Дуа Липа

Олон улсын шилдэг дуучин

Билли Айлиш

Олон улсын шилдэг хамтлаг

Silk Sonic

Их Британийн шилдэг хамтлаг

Wolf Alice

Олон улсын шилдэг дуу

Оливия Родриго, "Good 4 U"

Их Британийн шилдэг дууны зохиолч

Эд Ширан

Их Британийн шилдэг дууны продюсер

Inflo

Buro.Mongolia

2022-02-09, 16:29