Алиша Кис шинэ клип гаргалаа

In Common

Дуучин Алиша Кис дөрвөн жил завсарласны эцэст цоо шинэ хэмнэлтэй дуугаа клипний хамт танилцууллаа

Алиша Кис хэд хоногийн өмнө In Common нэртэй шинэ синглээ танилцуулсан юм. Тэгвэл энэхүү дууны хар, цагаан өнгөтэй цоо шинэ видео клип цацагдсан байна. Алиша Кис хэлэхдээ "Энэ клипний гол утга учир нь хайр дурлалаа олж, бидэнд үнэ цэнэтэй хүмүүстэй хамт байж, өөрийгөө таньж мэдэн, бүх дутагдалтай талаа хүлээн авах зэрэг хүн бүрийн хүсдэг зүйлийн талаар өгүүлж байгаа" гэж Fader сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Алиша Кис In Common болон шинэ цомгийнхоо бусад дуунуудыг тавдугаар сарын 28-нд Миланд болох хөл бөмбөгийн Европын аваргуудын лигийн финалын тоглолтон дээр дуулах юм байна.

Buro.Mongolia

2016-05-23, 09:00

  • Зураг: