The Weeknd-ийн шинэ клипэн дэх архитектурын гайхамшиг

“Secrets”

The Weeknd буюу Абель Тесфайе "Secrets" нэртэй цоо шинэ клипээ танилцуулж, шүтэн бишрэгчдээ дахин нэг удаа баярлууллаа. Түүний гурав дах "Starboy" цомогт багтсан энэхүү дууны клип The Weeknd-ийн бусад бүтээлүүдээс тэс ондоо уур амьсгалтай болжээ.

Педро Мартин Калерогийн найруулсан "Secrets" клипний зураг авалтыг 1980-аад оны ретро-футурист архитектуртай Торонтогийн номын санд авсан байна. Уг номын сангийн гайхамшигт архитектур The Weeknd-ийн шинэ клипэнд яг л сансрын хөлөг шиг харагдаж байлаа.

Г.Тэмүүлэн

2017-06-12, 18:15

  • Зураг: