BURO. Playlist: Шинээр ямар дуунууд цацагдав?

Ойрын өдрүүдэд хөгжмийн хур бууж, олон шинэ дуу цацагдаад амжжээ. Doja Cat-ийн жихүүдэс төрүүлэм “Demons”, Жастин Тимберлейк, Нелли Фуртадо болон Timbaland нарын 2000-аад оны мэдрэмжийг сэдрээх “Keep Going Up”, Ники Минажийн уянгалаг аялгуутай “Last Time I Saw You”, NCT U хамтлагийн эрч хүч амтагдсан "Baggy Jeans" болон бусад уран бүтээлчдийн шинэлэг мэдрэмжээр дүүрэн шинэхэн дуунуудыг багтаасан BURO. Playlist-ийг хүргэж байна. 

Сэтгэл хөдөлгөж эморуулмаар, дараа нь шууд л босоод бүжиглэчихмээр содон мэдрэмжүүд өгөх янз бүрийн жанрын дуунуудыг багтаасан тул цаг алдалгүй сонсоод үзээрэй. 

Buro.Mongolia

2023-09-08, 16:10