Бюро 24/7 Playlist: Бүрхэг өдөрт зориулсан сэтгэл хөдөлгөм дуунууд

Buro.-ийн гэрэл зурагчин Г.Мишигбат санал болгож байна

Намрын улирал ирж буйг сануулах мэт бороо шивэрсэн өдрүүд үргэлжилсээр байна. Тэгвэл эдгээр бүрхэг өдрүүдэд зориулан сэтгэл гэгэлзүүлж, хөнгөн гуниг төрүүлэх плейлистийг Buro. бэлдлээ. Omar Apollo, Men I Trust, Ariel Pink зэрэг шугейз, инди урсгалаар уран бүтээлээ туурвидаг хамтлаг, уран бүтээлчдийн дуу багтcан энэхүү плейлистийг гудамжаар юу ч бодолгүй алхахдаа аль эсвэл завгүй өдрийн төгсгөлд сонсоод үзээрэй. Ингээд Buro.-ийн гэрэл зурагчин Мишигбатын санал болгох сэтгэл хөдөлгөм дуунуудыг хамтдаа сонсоцгооё!

Buro.Mongolia

2019-08-15, 14:29