Бюро 24/7 Playlist: Сүүлийн үед хит болж буй Монгол дуунууд

The Colors, NMN, AM-C болон бусад уран бүтээлчид

Сүүлийн саруудад Монголын хөгжмийн ертөнцөд олон шинэ уран бүтээл төрж, сонирхолтой үйл явдлууд өрнөлөө. Тухайлбал дуучин Болд "12 Ертөнц" тоглолтоо хийж, The Colors хамтлаг "Би тэнгэр лүү унаж байна..." нэртэй EP цомгоо пянз хэлбэрээр гаргахын хажуугаар шинэ дууныхаа клипийг цацсан бол, рэппер NMN хоёр ч уран бүтээл толилуулаад амжлаа. Түүнчлэн cloud rap жанраар уран бүтээлээ туурвидаг залуу рэппер Indа Divonne-ийн өвөрмөц, уянгалаг хэмнэл бүхий шинэ дуу олон залуусыг байлдан дагуулаад байна.

Ерөнхийдөө сүүлийн үед хит болж буй дуунуудад ихэвчлэн инди рок, электро, хип хоп, trap хэмнэл зонхилж буй нь бидний бэлдсэн плейлистээс мэдрэгдэх болно. 

Buro.Mongolia

2018-10-11, 11:30