Гэнэтийн бэлэг: Cigarettes After Sex шинэ дуу гаргалаа

“You're All I Want”

Америкийн эмбиент-поп хамтлаг Cigarettes After Sex "You're All I Want" нэртэй шинэ дуу гаргалаа. Энэ нь тус хамтлагийн энэ онд гаргасан анхны бүтээл болж байгаа юм. "You're All I Want" дууг карантинд орсон байгаа хамтлагийн шүтэн бишрэгчдийг баярлуулах зорилгоор, эсвэл том төслийн нэгэн хэсэг болгон гаргасан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа билээ.

"You're All I Want бүтээлийн аяыг бид 2017 оны зуны үдэш, аадар бороо орж байх үед бичиж байсан. Харин үгийг нь үүнээс гурван жилийн дараа, Лос-Анжелес руу дөнгөж нүүж ирээд ийнхүү бичлээ. Энэ нь манай найз бүсгүй бид хоёрын тухай уран зөгнөлт түүх юм" хэмээн Cigarettes After Sex хамтлагийн уран бүтээлч Грег Гонзалес тайлбарласан юм.

Эргэн сануулахад, Cigarettes After Sex хамтлаг хамгийн сүүлд, 2019 онд, "Cry" нэртэй бүрэн хэмжээний цомог гаргасан билээ.

Buro.Mongolia

2020-05-28, 15:00