Ким Кардашьян ба Алессандра Амбросио нар Фергигийн шинэ клипэнд

M.I.L.F.$

Дуучин Ферги M.I.L.F.$ нэртэй цоо шинэ видео клипээ танилцуулсан байна. Харин тус клипний гол дүрд загвар өмсөгчид, дуучид, телевизийн одууд гээд маш олон алдартнууд тогложээ

Уг клипний үйл явдалд Америкийн нэгэн төгс хотхонд тачаангуй, шаргал үст, гэрийн эзэгтэй нар амьдарна. Тэдний дунд Ким Кардашьян, Алессандра Амбросио, Сиара, Крисси Тейген мөн мэдээж Ферги өөрөө байна. Бүсгүйчүүд өөр дээрээ сүү асгаж, цөцгий хөөсрүүлж, янз бүрийн тачаангуй үйлдэл хийх болно.

"Би эмэгтэйчүүдийн амьдрал одоо зөвхөн гэр орны ажлаар хязгаарлагдахаа больсон гэдгийг харуулахыг хүссэн. Тэдэнд ажил, гэр бүл, хүүхдүүд байгаа ч бүсгүйчүүд өөртөө цаг зав гаргаж, тачаангуй хэвээрээ үлдэж чадаж байгаа" гэж Ферги энэхүү клипний талаар тайлбарлажээ.

Ямартаа ч, залуухан ээж Ким Кардашьян сүүгээр шүршүүрт орохыг хараад бид Фергид итгэж байна.

Buro.Mongolia

2016-07-04, 08:00

  • Зураг: