Лана Дель Рей шинэ цомгийнхоо зургийг танилцууллаа

“Lust for Life”

Дуучин Лана Дель Рей удахгүй гарах "Lust for Life" цомгийнхоо зургийг Instagram хуудсандаа нийтэлсэн байна. Энэхүү 1960-аад оны уур амьсгалтай зурагт цагаан торон нэхээстэй даашинз өмссөн Лана Дель Рей хуучин ачааны машины өмнө инээмсэглэн зогсчээ.

"Lust for Life" нь Лана Дель Рейн тав дах студийн цомог болох юм. Энэхүү цомгийн "Love" нэртэй сингл өнгөрсөн сард цацагдсан байгаа. Одоогоор Лана Дель Рей шинэ цомгийнхоо товыг зарлаагүй байна. Дуучин бүсгүй хамгийн сүүлд 2015 онд "Honeymoon" нэртэй цомог гаргасан юм.

Г.Тэмүүлэн

2017-04-12, 13:00

  • Зураг: