BURO. уламжлал ёсоор Playtime 2025 фестивалиас шууд сурвалжилга хийж, хамгийн загварлаг бөгөөд өвөрмөц хувцасласан хүмүүсийг дурандаа буулгалаа.
Соёлтой, дэгжин, хөгжимд хайртай залуусыг сонирхлоор нь нэгтгэж, зуныг зугаатай бас өнгөлөг болгодог зүйл бол яах аргагүй Playtime фестиваль билээ.
Өнөөдрийн хувьд залуус деним болон савхин эдлэл, чөлөөт хэлбэрийн урт даашинз, миди юбка, комбат гутал, ковбой малгайгаар дүр төрхөө бүрдүүлсэн байв. Түүнчлэн тэдний дунд хар, улаан, бор, завсрын шаргал өнгөнүүд зонхилсон харагдлаа.
Наадмын дөрөв дэх өдрийн хөтөлбөрийн хувьд өнөөдөр Magnolian, Silica Gel, Mohanik зэрэг бидний сайн мэдэх олон уран бүтээлчид тайзнаа тоглож байгаа юм.
Ингээд өөрийн гэсэн соёлыг бий болгож, хамтдаа урлагийг мэдэрч чаддаг Монгол залуусынхаа street style төрхүүдийг харцгаая.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт