Өмнөд Солонгосын супер од PSY цоо шинэ цомог ба хоёр шинэ видео клиптэйгээр хөгжмийн ертөнцөд эргэн ирж байна
Youtube сувгийн хамгийн олон үзэгчтэй "Gangnam Style" дуу тун удахгүй таван жилийн ойн баяраа тэмдэглэх болно. Харин одоо хэсэг хугацаанд хөгжмийн ертөнцөөс завсарлага авсан K-pop супер од PSY "4x2=8" гэх нэртэй өөрийн найм дах цомгоо танилцуулж байна. Түүгээр ч зогсохгүй PSY мөн шинэ цомогт багтсан "I Luv It" ба "New Face" нэртэй хоёр шинэ видео клипээ олонд дэлгээд амжлаа. Энэхүү хоёр шинэ уран бүтээл нь түүний өмнөх видео клипүүдийн адил өвөрмөц бүжгийн хөдөлгөөн болон эрч хүчтэй хэмнэлээр баялаг болжээ. Мөн "I Luv It" дууны клипэнд "G.I. Joe" киноны од И Бёнг Хён болон Pico Taro нар тоглосон байна.
PSY "4x2=8" цомогтоо алдарт Big Bang хамтлагийн дуучин G-Dragon болон бусад алдартай уран бүтээлчидтэй хамтарчээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт