Spice Girls хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн нэгдлээ

Домогт охидын хамтлагийн онцгой мөчүүдийг эргэн санаж, 1990-ээд оныг дурсацгаая

Саяхан алдарт Spice Girls хамтлагийн гишүүд эргэн нэгдэх бодолгүй буйгаа мэдэгдэж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Тэгвэл одоо 1990-ээд оны Их Британийн домогт хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн нэгдэх болсноо албан ёсоор зарлаж, олон сая шүтэн бишрэгчдээ гайхшруулаад авлаа.

Тодруулбал тус хамтлаг нь эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих зорилготой олон төрлийн хөдөлгөөнүүд өрнөж байгаа энэ үед "Хамтдаа шинэ гайхалтай боломжуудыг олж нээх тохиромжтой цаг нь ирлээ" хэмээн албан ёсны мэдэгдэлдээ дурджээ. Мөн Spice Gilrs хамтлагийн гишүүд бүгд олон нийтийн сүлжээн дэх өөрсдийн албан ёсны хуудастаа хамтдаа авахуулсан зургаа #girlpower буюу "охидын хүч" гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байна. 

Spice Girls хамтлаг 1994 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн одоог хүртэл поп соёлын томоохон бэлгэ тэмдэг болсоор ирсэн юм. Хэдийгээр хамтлагийн гишүүд яг ямар төсөл дээр ажиллаж байгаа нь тодорхойгүй ч биднийг маш гайхалтай зүйл хүлээж байгаа бололтой.

Buro.Mongolia

2018-02-05, 12:00

  • Зураг: