Tyler, the Creator “Darling, I” дууныхаа видео клипийг цацлаа

Уиллоу Смит, Айо Эдибири, Лорен Лондон болон бусад алдартнууд тогложээ

АНУ-ын рэппер Tyler, the Creator шинэхэн уран бүтээлээрээ шүтэн бишрэгчдээ дахин гайхширууллаа. Тэрээр Darling, I хэмээх дууныхаа видео клипийг хэдхэн цагийн өмнө сонсогчдын хүртээл болгосон бөгөөд тус клипэнд Уиллоу Смит, Айо Эдибири, Лорен Лондон зэрэг алдартай уран бүтээлчид тогложээ.

“Хоёр өөр цомгийн эрин үеийг нэгэн зэрэг авч явж буй анхны рэппер” хэмээн салбартаа үнэлэгдэж буй тэрээр саяхан DON’T TAP THE GLASS цомгоо гаргасан ч одоо хүртэл СHROMAKOPIA цомгийнхоо аялан тоглолтоо хийсээр байгаа билээ. “Шинэ цомгоо саяхан танилцуулсан атлаа өөр нэг цомогт багтсан дуундаа видео клип хийж гаргаж байна гэдэг үнэхээр дээд түвшний урлаг” хэмээн шүтэн бишрэгчид нь сэтгэгдэл үлдээжээ.

Мөн өнгөрсөн сард тэрээр Sugar On My Tongue хэмээх дууныхаа видео клипийг гаргасан бөгөөд Darling, I нь түүний өөрийн найруулсан хоёр дахь клип гэдгээрээ онцлог юм.

Э.Цовоо

2025-08-20, 15:30