Tyler, the Creator-ийн шинэ цомгийг сонсоцгооё

"IGOR"

Рэппер Tyler, the Creator дөнгөж сая “IGOR” нэртэй шинэ цомгоо танилцууллаа. 12 дуунаас бүрдэх энэхүү цомог нь түүний тав дах студийн цомог болж байна. Тэрээр шинэ цомог гарах гэж буйтай холбогдуулан богино хэмжээний тизер бичлэгүүдийг цацсан ба бичлэгүүд тухай бүрдээ Youtube-ийн онцлох бичлэгүүдийн жагсаалтад багтаж, олон хүмүүсийн хүлээлтийг үүсгээд байсан юм. 

Нийт 39 минут үргэлжлэх энэхүү цомогт синтвейв хэмнэл түлхүү давамгайлах агаад Кали Учис, Канье Уэст, A$AP Rocky, Сантиголд зэрэг уран бүтээлчид хамтарсан байна. Харин "IGOR" цомгийн нүүр хуудасны дизайныг орчин үеийн уран бүтээлч Льюис Россиньоль бүтээжээ. Ингээд та бүхэн "IGOR" цомгийг хүлээн авна уу.

Buro.Mongolia

2019-05-17, 15:11