Ай Вэйвэй 3,500 аврах хантаазаас бүрдсэн шинэ инсталляци танилцууллаа

Копенхагенд

Хятадын алдарт орчин үеийн уран бүтээлч Ай Вэйвэй Копенхаген хотод Европ дахь цагаачдын асуудлыг хөндсөн маш том урлагийн төсөл танилцууллаа. "Soleil Levant" буюу "Мандаж буй нар" нэртэй энэхүү инсталляцийг бүтээхдээ уран бүтээлч дүрвэгсдийн далайг гаталж ирэхдээ өмссөн нийт 3,500 аврах хантааз ашиглажээ. "Soleil Levant" инсталляци Копенхаген дахь "Kunsthal Charlottenborg" музейн барилгын нүүрэн талд байрлах бөгөөд 2017 оны аравдугаар сарын 1-н хүртэл олон нийтэд дэлгэгдэх юм.

Сонирхуулахад Ай Вэйвэй энэхүү инсталляцийг Клод Монегийн бүтээлээс иш татсан байна. Монегийн алдарт уран зурагт Франц-Пруссын дайны үеийн Ле Фавра боомт дүрслэгдсэн байдаг билээ.

Түүнчлэн өмнө нь Ай Вэйвэй Берлиний концертын танхимын баганыг Грекийн Лесбос арал дээрх дүрвэгсдийн аврах хантаазаар чимэглэж байсан туршлагатай юм.

Buro.Mongolia

2017-07-06, 12:00

  • Зураг: