Домогт архитектор Заха Хадидын хамгийн сүүлчийн төслүүдийн нэг нь Их Британийн хөгжмийн Brit Awards шагнал гардуулах ёслолын баримлын дизайн байсан юм. Энэхүү шагнал гардуулах ёслолоос тодорсон шилдэг уран бүтээлчид 2017 оны хоёрдугаар сарын 22-нд Британияг дүрсэлсэн цагаан өнгийн цом гардаж авах болно.
"Бид олон зууны түүхээс улбаалсан хэрнээ цоо шинэ зүйлийг бүтээхийг зорьсон" гэж Zaha Hadid Architects компанийн одоогийн захирал Муха Кутай ярьжээ.
Заха Хадидын загвараар нийт таван төрлийн цом бүтээгдсэн бөгөөд эдгээр баримлууд нь хоорондоо өндөр болон толгойны хазайлтаараа ялгагдаж байгаа юм. "Тэд дуу хөгжмийн олон янзыг илэрхийлж байгаа ч мөн хоорондоо салшгүй холбоотой гэдгийг харуулсан" гэж Кутай тайлбарлалаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт