Өнгөрсөн арванхоёрдугаар сард дуучин Дуа Липа болон жүжигчин Каллум Тернер нар сүй тавьсан гэх цуурхал олон нийтийн дунд тархаж, хэсэгтээ хэвлэл мэдээллийг доргиогоод амжсан билээ. Тэгвэл Дуа Липа саяхан British Vogue-д өгсөн ярилцлагынхаа үеэр энэхүү мэдээллийг албан ёсоор баталсан байна.
Тэрээр “Тийм ээ. Бид сүй тавьсан. Хамгийн сайн найзтайгаа амьдралын хэцүү, сайхан бүхнийг туулж, хамтдаа хөгширнө гэдэг надад үнэхээр онцгой, гайхалтай мэдрэмж төрүүлсэн юм” хэмээн хэлжээ. Мөн Каллум Тернер сүйн бөгжөө Дуа Липагийн дотнын найзууд болон ойр дотнын хүмүүсээс нь зөвлөгөө авч байж тусгайлан хийлгэсэн гэнэ. “Би сүйн бөгжиндөө үнэхээр дурлачихсан. Яг л намайг илэрхийлж чадах тийм бөгж гэж хэлж болно. Хайртай хүн минь миний сонирхол, мэдрэмжийг ойлгодог байна гэдэг үнэхээр сайхан шүү” хэмээн онцолжээ.
Хосууд анх Лондонд байрлах The River Café-д танилцаж байсан бөгөөд жилийн дараа Лос-Анжелест санамсаргүй байдлаар дахин таарсан гэнэ. Ийнхүү тэд 2024 оны нэгдүгээр сард болзож эхэлсэн гэдгээ албан ёсоор зарлаж байжээ. Харин тэд хуримын товоо хараахан тогтоогүй байгаа юм. Учир нь Дуа Липа аялан тоглолтоо дуусгах хэрэгтэй байгаа бол Каллум Тернер кино зураг авалтад оролцоод тун завгүй яваа аж.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт