Дуучин Тейлор Свифт Америкийн Panic! at the Disco хамтлагийн гоцлол дуучин Брендон Уритай хамтарсан "ME!" хэмээх шинэ синглээ дөнгөж сая танилцууллаа. Өнгөлөг хэв маягтай, үлгэрийн уур амьсгалтай "ME!" дууны клипийг алдарт найруулагч Дейв Мейерс найруулжээ.
Тейлор Свифт сүүлийн үед Instagram олон нийтийн сүлжээнд идэвхтэй байх болсон ба албан ёсны хуудсандаа ч бас шинэчлэлт хийгээд байгаа юм. Одоогийн байдлаар түүний шинэ цомгийн тухай мэдээллүүд тодорхойгүй байгаа ч тун удахгүй гарна гэдгийг хэвлэлүүд онцлоод байна.
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт