Мерилин Монро, Брижит Бардо нарын ховор зураг дуудлага худалдаанд орно

Sotheby’s дуудлага худалдаагаар

Sotheby's компанийн гэрэл зургийн дуудлага худалдаа 2017 оны дөрөвдүгээр сарын 5-нд Нью-Йорк хотод зохион байгуулагдах гэж байна. Энэ үеэр XIX-XXI зууны одуудын хөрөг зургууд ба алдарт гэрэл зурагчдын модернист бүтээлүүдийг дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөжээ.

Тухайлбал, японы гэрэл зурагчин Дайдо Мориямагийн 1969 онд авсан жүжигчин Брижит Бардогийн зурагт хуудас, Филипп Халсманы үсэрч буй Мерилин Монрогийн зураг, 1940-өөд оны супер модель Дориан Лигийн зураг (Уильям Хелберн) болон бусад ховор уран бүтээлүүд энэхүү дуудлага худалдаанд орохоор болсон байна.

Брижит Бардо

Дориан Ли

Мерилин Монро

Г.Тэмүүлэн

2017-04-04, 15:00