MTV Movie & TV Awards 2021: Ялагчид

Лос Анжелес хотод кино урлагийн шилдэг бүтээлүүдийг тодруулдаг 29 дах удаагийн MTV Movie & TV Awards 2021 амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Арга хэмжээний “Шилдэг кино” төрөлд “To All the Boys: Always and Forever” кино ялалт байгуулсан бол Netflix-ийн "WandaVision" цуврал "Шилдэг телевизийн шоу" гэх нэр хүндтэй шагналыг хүртэж, тус цувралын гол дүрийн жүжигчин Элизабет Олсен телевизийн шоуны төрөлд "Шилдэг жүжигчин"-ээр тодорлоо. Харин "Шилдэг кино жүжигчин" шагналыг “Ma Rainey’s Black Bottom”-ын Чедвик Боузман гардан авлаа. Эргэн сануулахад, Боузман нь энэхүү дүрээрээ 2021 оны "Алтан бөмбөрцөг" наадамд "Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин" төрөлд ялалт байгуулсан билээ.  

Шилдэг кино: “To All the Boys: Always and Forever”

Matt Kaplan, Lana Condor & Jenny Han

Шилдэг цуврал: “WandaVision”

Kathryn Hahn & Elizabeth Olsen

Шилдэг жүжигчин: Чедвик Боузман, “Ma Rainey’s Black Bottom”

Chadwick Boseman, MTV Movie & TV Awards 2020

Цувралын шилдэг жүжигчин: Элизабет Олсен, “WandaVision”

Шилдэг баатар: Энтони Маки “The Falcon And The Winter Soldier”

Шилдэг үнсэлт: Чейз Стоукс болон Мэделин Клайн, “Outer Banks”

Шилдэг инээдмийн дүр: Лесли Жонс, “Coming 2 America”

Шилдэг тулаан: Ванда Агатагийн эсрэг, “WandaVision”

Elizabeth Olsen & Kathryn Hahn

Шилдэг аймшгийн хэсэг: Виктория Педретти “The Haunting Of Bly Manor”

Комик зохиолын гоц ухаантан: Саша Барон Коэн

Generation award: Скарлетт Йоханссон

Buro.Mongolia

2021-05-18, 11:17

  • Зураг: